Н.Энхбаярыг баривчилсан нь буруу

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг баривчилсан нь буруу

Монголын
улс төрийн “ха­туу самар” гэгдэх улстөрчид Н.Энхбаяраас яагаад ингэтлээ
айна вэ. Шөнөжин сахисны эцэст үүрээр гутлыг нь ч өм­сүүлэлгүй, хүч
хэрэглэн аваад явсныг харахад ялангуяа эрх баригч бужигнаагүй гэж
хэлэхийн аргагүй юм. “Айсан хүнд аргал хөдөлнө” гэдэг шиг Ардын намын
удирд­­лагуудад МАХН-ын дарга Н.Энхбаярын үйлдэл ирэх сонгуулийн хамгийн
том айдас болон хувирсан. Мэдээж сон­гууль дуусахаас наана түүнийг
суллана гэдэг юу л бол. Гол зорилго нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан
Н.Энхбаярыг сонгуульд өрсөлдүүлэхгүй, цаашилбал на­мынх нь амыг барихад
ор­шино. Ямартай ч одоогийн байдлаар Н.Энхбаярын хоригдох хуга­цааг 10
хоногоор сун­гачихаад байна. Авлигатай тэмцэх газ­рын Мөрдөн байцаах
ал­баны дарга Э.Амарбатын хэлс­нээр бол түүнийг сэжигтнээр 14 хоног,
шаардлагатай бол яллаг­­дагчаар татаж хоёр сар хүр­­тэл хугацаагаар
хорино гэх. Ингэж сүрийг үзүүлэн, хүч­­ний байгууллагын 300 га­руй
ажилтныг хөдөлгөн хү­ний эрхэнд халдан байж ба­рив­чилгаа явуулсан
энэхүү хууль бус үйлдлийг Монголын ард түмэн нүдээр харсан. Мон­гол
Улсын Ерөнхийлөгч байсан хүнийг ёс бусаар баривчилж байгаагаас харахад
хуулийн байгууллагынхан жирийн иргэнтэй хэрхэн харьцдаг нь бараг
ойлгомжтой боллоо. Үүнийг эсэргүүцсэн иргэд одоо ч үгээ хэлж байна. Тэд
“Монгол төрийн тэргүүнд заларч, дэлхий дахинд улс орныг төлөөлж байсан
хүний хөлд нь гутал байсангүй, толгойд нь уут углаад дамжилж аваачаад
хорилоо. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт алдаа дутагдал байсан ч Мянганы
замыг эхлүүлж, оросуудаас айлгүй их өрөөс эх орноо салгасан зэрэг гавьяа
олон бий” гэдгийг тодотгон хэлж буй. Төрөө дээдэлдэг хүн бүр Авлигатай
тэмцэх газрын увайгүй ба­рив­чилгааг шүүмжлэн эсэргүүцэж байна.
МАХН-ын
дарга Н.Энхбаяр хэдийгээр цагдан хорих төвд байгаа ч юунаас ч айхгүй
байгаагаа эрх баригчдад мэдэгдлээ. Мөн тэрбээр эрх баригчид өөрөөс нь
айж байгаа шалтгааныг 2008 оны сонгуулиар луйвар хийж гарч ирсэн эрх
баригчдын булхайг сануулж, илчлэхийг шаардсанаас болсон гэж
тайлбарлажээ. Түүнчлэн “Ц.Элбэгдорж алхам тутамдаа хууль зөрчиж, хууль
хяналтын байгууллагуудад өөрийн хань хамсаатнаа хууль бусаар томилж, улс
төрийн даалгавар өгч ажиллаж байгаа нь ил боллоо. Монгол Улс гадаадын
эдийн засгийн алуурчид, дотоодын хуулийн алуурчдын гарт оржээ” хэмээн
хэнээс ч айхгүйгээр хэллээ. Түүний энэхүү ил захидал эрх баригчдыг улам
айлгасан биз ээ. Иймээс тэд хоёр дахь ил захидлыг нь олон нийтэд
үзүүлэхгүйн тулд хураан авсан байх.

Н.Энхбаярыг баривчилсан нь буруу
болохыг хангалттай баримт, бас хардлагаас харж болно. Тухайлбал, тусгай
хамгаалалттай хүний хамгаалалтыг нь цуцлаагүй байж хэн нь үл мэдэгдэх
залуус хүч хэрэглэн авч явсан. Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөс бууснаас нь
хойш АТГ-ынхан шалгаж байгаа гэдэг. Гэтэл түүнтэй холбоотой хэргийг
яагаад заавал сонгуулийн өмнө дэлгэж улс төртэй холбоогүй гэж хэлж
болохооргүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэгэн үе Үндэсний аюулгүй байдлын
зөвлөлийг тэргүүлж байсан Н.Энхбаярт долоодугаар сарын 1-ний хэрэг,
сонгуулийн луйвар гээд мэдэхгүй зүйл ховор. Ихийг мэдэж байгаа учир амыг
нь таглахаар цагдан хорьсон байх. Учир нь Н.Энхбаярын хувьд Ц.Нямдорж,
Ц.Элбэгдоржийн үнэн нүүр царайг илчлэх вий гэдгээс тэд эмээж байгаа.
Тиймээс цэвэр улс төр үнэртсэн баривчилгааг хийсэн  гэж дүгнэж болох
байх. Уг нь хууль хяналтын байгууллага улс төрөөс хараат байж шударга
ёсыг эрхэмлэх учиртай. Гэтэл өнөөдөр хэн нэг даргын тушаалаар юу л бол
юу хийдэг болж. Үүнтэй санал нийлэх хүн олон бий. Монгол Улсын
Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ард түмнийг солино гэж
өнөөгийн эрх баригчид ичих ч үгүй ярьж байна. Ард түмнийг солих ганцхан
арга байдаг. Үнэнийг илчилснийх нь төлөө залхаан цээрлүүлж, айлгаж
чадвал. Бүү ай” гэжээ. Түүнчлэн “Өнөөдөр Н.Энхбаярыг хууль зөрчин
баривчилснаар өнөөгийн олигархийн дэглэм багаа бүрэн хууллаа. Тэдэнд
ардчилал хэрэггүй, ард түмний эрх ашиг хамаагүй, тэдэнд албан тушаал нь
авлига, хээл хахууль, өөрсдөө хагартлаа баяжих нь хэрэгтэй юм байна”
гэсэн юм. Үүнийг худал гэж хэлэх хүн гарах болов уу. Тиймээс л тэд
Н.Энхбаярыг баривчиллаа. Энэ бол яав ч зөв үйлдэл биш.

Ц.ЭНХЦЭЦЭГ

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж