
Хүндэтгэлийн тоглолт улаан хивсний ёслолоор эхлэх бөгөөд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны мөнгөн медальт, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, М.Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны нэгдүгээр байрын шагналт, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг зэрэг олон улсын уралдаанд амжилттай оролцсон дуучдаас эхлээд л энэ цагийн шилдэг гоцлол дуучид улаан хивсээр алхах юм. Харин хүндэтгэлийн “Viva l’opera” тоглолтод энэ цагийн шилдэг дуучдаас гадна үе үеийн шилдэг дуучид ая дуугаараа бэлэг барих юм байна.
М.Урин