Яруу
найрагч Г.АЮУРЗАНА дэлхийн яруу найргийн сор бvтээлээс дээжлэн
орчуулсаар “Дэлхийн сонгомол яруу найраг. Сапфогоос Жэймс Тэйт хvртэл”
хэмээх нэгэн томоохон антологийн хэмжээнд хvрч, мєнхvv номоо саяхан
хэвлvvлэн гаргажээ. Ийм ном хэвлэгдсэн нь манай утга зохиолын ертєнцєд
гарч буй нэгэн чухаг vйл явдал учраас доорхи яриаг єрнvvллээ.
-Мишигийн
Цэдэндорж “Зєвлєлтийн шилдэг яруу найраг” гэсэн хоёр ч боть ном гаргаж
байсан 1970-аад оноос хойш орчуулгын яруу найргийн ийм том бvтээл ер нь
гараагvй байх аа?
-М.Цэдэндорж агсны тэр ажил vнэхээр том
хєдєлмєр байжээ. Олон ч хvн тvvгээр дамжуулж Оросын яруу найрагтай
танилцсан байх. Гэхдээ дэлхийн яруу найргийг сонгодог, модерн,
постмодерн бvхий л чиглэлээр нь нэгтгэн базаж харсан антолог ерєєсєє
гараагvй л дээ.
-Єнгєрсєн арваннэгдvгээр сард манай сонинд ярилцлага єгєхдєє ийм ном гаргана гэж мэдэгдэж байсан. Нэлээд шуурхай ажиллажээ дээ?
-Энэ
антолог бол нэг удаагийн ажил биш л дээ. 1994 онд Эмили Дикинсоны орос
орчуулгыг англи эхтэй нь тулгаж, Вера Марковагийн орчуулга эхээсээ
хэтэрхий зєрvvтэй байхаар нь тухайн vеийн “Ням гариг” сонинд энэ тухай
бичин, нэлээд хэдэн шvлгийг нь орчуулж нийтлvvлсэн юм даг. Хуучин
“Ардын эрх” сонинд ажиллаж байхдаа 1995 онд Симус Хини Нобэлийн шагнал
авах vед тvvний шvлгээс орчуулж тавьж байсан. Тvvнээс ємнє оюутан
байхаасаа Брюсов, Мандельштам, Георгий Иванов, Бродский нарын
шvлгvvдээс цєєнгvйг орчуулж vзсэн. Энэ мэтээр арваад жилийн ємнє
эхлvvлсэн ажлын минь vр дvн гарч байгаа нь энэ.
-Ийм ном гаргах санаа яаж тєрєв. Ер нь таны бодлоор энэ антолог гарснаар монголчууд бидэнд ямар єгєєжтэй юм бэ?
-Ний
нуугvй хэлэхэд, дэлхийн яруу найраг хаана хvрчихээд байгааг бид огт
мэдэхгvй байна аа. Тэр дундаа Америкийн орчин цагийн яруу найраг
сэтгэлгээний хувьд vнэхээр хол явчихжээ. Энэ номыг нийтээрээ уншдаггvй
юм аа гэхэд, ядахнаа шvлэг зохиол оролддогууд нь арай л ондоон юмны зах
зухаас мэдэрч ойлгоосой гэж бодсон юм. Єгєєжтэй юу гэвэл хэн бvхэнд л
єгєєжтэй. Орчин цагийн дээд боловсролтой хvн зохиомол хуурмаг хийгээд
жинхэнэ уран зохиолыг ялгаж салгадаг, жинхэнэ урлаг гэж юу вэ гэдгийг
мэддэг байх ёстой. Бас тусгаар тогтносон vндэстэн-улсын хувьд яруу
найраг маань ч дэлхийгээс хоцрогдчихоогvй, хєл зэрэгцэж явах ёстой.
Монгол хэлнээ ямагт дээгvvр тvвшний уран зохиол орчуулагдаж, тvvнийг
хvмvvс хэрэглэж, хэлэлцэж байж л бид vндэстнийхээ хувьд урт насална.
Тэгэхдээ би нэг их сvрхий эх оронч болох гэж ийм ажил хийсэн юм биш.
Угаасаа яруу найраг бол миний хар багаасаа дурлаж, сэтгэлээ зориулсан
цор ганц зvйл тул би єєрийнхєє таашаалын хvчээр л энэ ажлын ард гарах
шиг боллоо.
-Одоо уран зохиол, тэр тусмаа яруу найраг ер нь уншигчгvй болж байх шиг байна. Энэ номыг хvмvvс авна гэж бодож байна уу?
-Авах,
авахгvй нь надад бол хамаагvй. Угаасаа олдсон ганц насаа яруу найраггvй
єнгєрєєдєг хvмvvс хаа сайгvй л байдаг шvv дээ. Гэхдээ би боддог юм аа,
монголчууд нэг л єєр цаг vеийн хамгийн эгзэгтэй зааг дээрээ ирчихээд
байна уу даа гэж. Яг одоо л цємєєрєє мєнгєнд шvтэх vзэлд
живчихэлгvйгээр энэ хомхой шунахай араншин, хэцvv цаг vеийг давчихвал,
Монголын ирээдvй єєдєлж дээшлэх байх аа. Яруу найраг бол аливааг
хэвшмэл царцанги байдлаар биш, маш олон талтай, гvнзгий харахад хамгийн
сайн сургадаг, оюуны хамгийн чанга дархлаатай урлаг шvv дээ.
Математикаар хvний бvтээлч сэтгэлгээг хєгжvvлэхэд 55 хувийн vр дvн
гардаг бол яруу найрагт суралцсаны vр дvн 60 хувь хvрдэг гэдгийг
математикчид єєрсдєє тогтоосон тухай сонссон юм байна. Ер нь тэгээд хvн
хэмээх ховорхон заяа олж тєрснийх, хvн тєрєлхтний яруу найрагтай эх
хэлээрээ танилцчих хэрэгтэй л дээ. Сайн яруу найраг уншсан хvний
амьдралд хандах хандлага ч єєрчлєгддєг. Энэ номд буй Энн Сэкстон гэдэг
яруу найрагч гэхэд л сэтгэцийн єєрчлєлтєд ороод галзуурахын даваан дээр
эмчийн зєвлєснєєр шvлэг бичиж эрvvлжсэн, яваандаа яруу найргийн дээд
тvвшинд хvрч ХХ зууны урлагт нэрээ vлдээсэн гээд бод доо.
-Яруу найргийг орчуулах боломжгvй гэсэн vзэл байдаг даа. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Орчуулагддаггvй
шvлэг гэж бий л дээ. Харин орчуулагдашгvй яруу найраг гэж хаа ч
байхгvй. Хэрэв жинхэнэ яруу найраг, сэтгэлгээний гоо сайхны туурвил
болж чадсан л бол, тэр зайлшгvй орчуулагдана. Яагаад гэвэл хvн
тєрєлхтний сэтгэлгээ угаасаа нэг л юм. Хvнээс гажууд ч юм уу, эсвэл хvн
тєрєлхтний оччихоод байгаа сэтгэлгээний тvвшинд тэнцэхгvй яруу найраг
бол яруу найраг биш шvv дээ. Зарим хvн “тэрлэг”, “vзvvрсэг”, “ганзага
томолдох” зэрэг vг орчуулагдашгvй тул шvлэг орчуулагдашгvй юм аа хэмээн
нотлох гэж оролдоод байдаг. Ахуйг шvтээд, ахуйдаа автсан шvлэг бичээд
байвал мэдээж яаж орчуулагдах вэ дээ. Заавал “аргалын гал” гэдэг vг нь
vгчлэн бууснаар л орчуулга болчихдог юм биш. “Мєнгєн хазаарын бvдэг
чимээ онгон зvрхийг цочоон баясгана” гэдэг шадын гол утга нь мєнгєн
хазааранд биш, хайртаа хvлээн шєнийн нам гvмд чимээ чагнан хэвтэж
байгаа бvсгvй хvний баяртай зєн совинг илэрхийлсэнд л байгаа юм шvv
дээ. Хайртай хvнээ хvлээж байгаад ирэх зvгээс нь чимээ гарахад цочих
мєртлєє баярлах ийм мэдрэмж бол аль ч vндэстний хvнд нийтлэг юм. Уран
сайхны орчуулга гэдэг бол vгийн цаад амин сvнсийг нєгєє хэл дээр яаж
илэрхийлэгдэхийг л vзvvлж буй урлаг шvv дээ. Vгийн сvнс гэдэг нь тэр
vгээр дамжин илэрч буй яруу найргийн сэтгэлгээ юм. Тэр сэтгэлгээ
орчуулагдана. Морь малын зvс, дээл гутлын хошмог, авдрын угалз зэрэг
ахуйн явцуу дvрслэл дээр л гол утга нь оршиж байгаа тийм шvлэг
биччихээд, орчуулгын урлагийг гоочилж, эсвэл бусдын шvлгийг орчуулга
биз гэж хардаж таашаал авдаг нєхєд бол vvнийг ойлготол бас л жаахан хол
байна.
-Энэ номыг бэлдэх явцад, орчуулахад хамгийн хэцvv шvлэг юу байв?
-Антологоо
сонгодог, модерн, постмодерн гэж аймаглаад, яруу найрагчдыг тєрсєн
оноор нь дараалуулсан. Сонгодог яруу найраг орчуулахад хэцvv, гэтэл
постмодерн яруу найраг тvvнээс хэд дахин ярвигтай. Ёстой нэг мах идсэн,
тэгсэн мєртлєє даанч сонирхолтой яруу найрагч гэвэл… Сонгодгуудаас,
жишээ нь, Жон Китс байна. Романтизмын vеийн энэ яруу найрагчийн “Намарт
єргєх магтуу”-г орчуулсныхаа дараахан би Байгал далай руу явсан юм л
даа. Тэгээд нэг буриад найзындаа байсан орос Китсийг аваад нєгєє шvлгээ
харсан чинь, орос орчуулга нь гэж ёстой нэг лєєлєє болжээ. Ер нь
оросууд бараг л уншчихаад єєрсдєє шинээр зохиох маягаар орчуулдаг. Тийм
болохоор ихэнх англи шvлэг орос дээр худлаа буусан байдаг юм. Зарим
яруу найрагч уншихад хэцvv мєртлєє орчуулагдахдаа цэгцтэй буудаг, зарим
нь гайгvй юм шиг мєртлєє ерєєсєє эвлэж єгдєггvй. Томас Элиотыг бvх цаг
vеийн хамгийн хvнд, хэцvv найрагч гэдэг, гэхдээ тvvнийг орчуулж болно.
Яваандаа хєгшрєхєєсєє ємнє Элиотын тусгай тvvвэр гаргая гэж тєлєвлєж
байгаа. Харин Харт Крэйнийг бол би барахгvй талдаа юм байна лээ. Энэ
номд орсон “Нурсан цамхаг” бол салахын аргагvй амттай, маш хvчтэй
шvлэг. Гэтэл би яг тийм амтаар нь орчуулж vнэндээ чадахгvй байсан. За,
тэгээд Дэрик Уолкат хэцvv. Уоллс Стивэнс ч хэцvv.
-Ингэхэд дэлхийн яруу найргийг яг ямар зарчмаар модерн, постмодерн гэж зааглаж vечлээд байна вэ?
-Уитмэнээс
ємнєх бvх яруу найргийг vндсэндээ сонгодог гэсэн нэг л том ангилалд
багтаадаг. Энд Хомэр, Сапфо, Ли Бай, Омар Хайяамаас эхлээд Дантэ,
Шэкспир, Башё, Гётэ, Пушкин цєм орно. Дараа нь Европын яруу найрагт
символистууд нэлээд сонин юм хийгээд эхэлж байтал, Уитмэн гараад иржээ.
Одоо хэр нь дэлхийн яруу найраг Уитмэний нєлєєнєєс салаагvй л явж
байна. ХХ зууны яруу найргийн vндсийг Уитмэн, Дикинсон хоёр л
тавьчихаж. Ингээд дэлхийн II дайн хvртэл vргэлжилсэн асар хvчтэй том
давалгааг модернизм гээд байгаа юм. Тэгэхээр модернизм гэдэг нэлээд
эртний зvйл байгаа биз? Постмодерн нь дотроо vндсэн хоёр vетэй. Эхнийх
нь 1950-иас 1980-аад оныг хамарна. Наяад оноос хойших нь яг єнєєдрийн
яруу найраг. Энэ хооронд хатуу хил зааг байхгvй л дээ. Зvгээр л II
дайн, хvйтэн дайны тєгсгєл хоёроор зааглачихсан нэр томъёонууд.
-Яг єнєєдрийн яруу найраг гэдэг чинь ХХI зуунд хамаатай гэсэн vг vv?
-Тийм
ээ. 1989 онд Берлиний хана нурахад сэтгэлгээний хэв шинж гэдэг утгаараа
ХХ зуун тєгссєн гээд байгаа шvv дээ. Vнэхээр ч 1990-ээд оноос хойш
хvйтэн дайнаар зааглагдаж байсан олон салангид чиглэлvvд нэгдэж,
харилцан нэвчиж эхэлсэн л дээ. Капитализм ч зарим талаараа тоталитар
нийгэм болчихоод байсан тэр vед социалист системийн задрал дэлхийн утга
зохиолд оюун санааны шинэ тvлхэц єгсєн юм.
-Бид нар
модернизм, реализм гээд хоёр том дайсагнагч чиглэл бий гэж ярьдаг.
Модернизм бол реализмын эсрэг гэсэн ойлголтыг манай их, дээд сургуулийн
багш нар єгєєд байдаг. Тэгэхээр ХХ зууны аугаа их реалист яруу
найрагчид хэр олон байдаг юм бэ?
-Реализм, модернизм хоёрт
дайсагнал биш уламжлалт ба уламжлалт бус гэсэн зvг чигийн зааг ялгаа л
бий. Манайхан социалист реализмтайгаа жинхэнэ реализмыг андуураад
байгаа хэрэг л дээ. Модерн ба постмодерн гэдэг нь бодтой биш хийсвэр
зvйлийг чухалчилдаг гэж манайхан хялбаршуулаад ойлгоод авчихсан
болохоос vнэн хэрэгтээ постмодерн дотор реалист урсгалууд єч тєчнєєн.
Сvvлийн vед формализмыг реалист урсгал гэж vздэг болсон. Гинзбэрг гээд
галзуу бит яруу найрагч бий. Одоо амьд байгаа Эйшбэри гээд том амьтан
байна. Хэн хэнийх нь шvлгийг нь бариад vзээрэй. Шууд реализм vнэртэнэ.
Реализм чинь шидэт реализм, сюрреализм гэсэн орчин цагийн vзэл санааны
хамгийн зоримог хоёр том хувьсгалыг дотроо агуулдаг гэх мэтчилэн яриад
байвал барагдахгvй. Эцсийн эцэст “изм” гол биш, “изм” хєєвєл яруу
найрагч бvрийн тоогоор “изм” байх боломжтой. Тэгээд л єнєєдрийн яруу
найргийг контэмпорари гэсэн ганцхан ай сав дотор авч vзэж байгаа юм.
Контэмпорари яруу найргийг ойлгож танихын тулд жаахан бэлтгэл хэрэгтэй,
энэ ном тийм бэлтгэл болчих болов уу гэж найдаж байна.
-Таны яриаг сонсоход єнєєдрийн яруу найраг их л хэцvv, ойлгомжгvй болсон байх аа гэмээр сэтгэгдэл тєрж байна…
-Єє,
vгvй шvv. Ойлгож барахааргvй харь гаригийн хэлээр бичигдсэн шvлэг гэж
байхгvй шvv дээ. Уншаад л vз. Яахав, нэг биш удаа унших шаардлага гарч
болох юм. Ойлгогдоно. Энэ бол баталгаатай. Ер нь яруу найраг уншиж
ойлгоно гэдэг чинь єєрєє маш том боловсрол шvv. Манай зарим нєхдийн
ярьдагчлан хєгжингvй орнууд яруу найргийг аль хэдийнэ хогийн сав руугаа
шидчихсэн гэж ойлговол тэрvvн шиг мунхрал байхгvй.
-”Дэлхийн сонгомол яруу найраг” антолог дотроосоо манай уншигчдад зориулан дєрвєн мєр хэлэхгvй юу?
–Нvvрсэн дээр гишгэхийн тулд би гутлаа тайлав
Нvцгэнээрээ чамайг тэврэхийн тулд арьсаа тайлав
Чамайг хайрлахын тулд би биеэ тайлав
Чамд хувирахын тулд сэтгэлээ тайлав
-Гайхалтай. Хэний шvлэг юм бэ?
-Мексикийн
яруу найрагч Хайми Сабинэс. 1999 онд нас барсан, саяхны хvн. Ойлгохын
аргагvй юм алга л байгаа биз дээ? Гэтэл сэтгэлгээ нь ямар гvнзгий
байна? Хайр дурлалын тухай ямар уран, энгийн мєртлєє гойд хэлж вэ.
-Энэ шvлгийг та ямар хэлээс орчуулсан юм бэ?
-Би
испани хэл мэдэхгvй ээ. Миний найз Америкийн яруу найрагч Крис Мэррилл
тэр Сабинэстэй ойр дотно байсан юм билээ. Тэгээд яг єєртэй нь ярьж
суугаад, англи руу ямар ч алдаагvй орчуулга гаргасан гэсэн. Би Крисээс
зєвшєєрєл аваад тэр орчуулгаас нь буулгасан юм. Ер нь энэ антологт
орсон шvлгvvдийн 70-аад хувийг нь англиас орчуулсан.
-Нийтдээ хичнээн яруу найрагчийн хэдэн шvлэг орсон бэ?
-Бvх
цаг vеийн 100 гаруй яруу найрагчийн 300-аад шvлэг байгаа. Хамгийн гол
нь зєвхєн шилдэг яруу найрагчдыг л хамруулъя гэсэн хатуу шалгуур тавьж
сонголт хийсэн. Бас яруу найрагч бvрийн тухай товч танилцуулга зvvж,
тайлбар бичсэн байгаа. Эдгээр 300-аад шvлгийн 5-6 нь єєр хvмvvсийн
орчуулга. Д.Гомбожав агсны орчуулсан Уитмэний “Song of Myself”-ийг
эхтэй нь мєр мєрєєр нь тулгаж зассан. Мань хvн оросоор дамжуулж
орчуулсан болохоор алдаа мадаг нэлээд байна лээ. Энд онцолж хэлэхэд,
англи шvлгvvд дотор орчуулахад мєн л ярвигтайгаараа гайхагддаг
Колрижийн “Хубилай хаан”-ыг орчуулснаа надад єгч, энэ антологтоо
оруулахыг зєвшєєрснєєрєє миний ажилд дэм болсон дипломатч Д.Бямбаа
гуайд талархах ёстой. Тэр хэцvv шvлгийг Бямбаа гуай vнэхээр сайхан
буулгасан шvv. Нэгэнт талархал хэлснийх, энэ номыг ивээн тэтгэж
хэвлvvлсэн “Космо” ХХК-ийн ерєнхий захирал Б.Батбаасанд бас чин
сэтгэлээсээ баярласнаа танай сониноор дамжуулаад хэлчихвэл болох уу?
-Болно
оо, болно. Ер нь номын хишиг тvгээнэ гэдэг ч ховорхон буянтай vйлс шvv.
Сvvлийн vед манай бизнесмэнvvд сайн ном ивээн тэтгэж гаргах болсон нь
монголчуудын оюун санаанд оруулж байгаа бас л нэг хєрєнгє оруулалт юм
даа.
-Тэгэлгvй яахав, тэр тусмаа єнєєдрийн энэ цаг vед,
арилжааны бус зорилгоор хийгдсэн номыг ивээн тэтгэнэ гэдэг бахархам
сайхан хэрэг. Дашрамд хэлэхэд, зохиолчдоос жилдээ нэг удаа ном авч
номын сангуудад тvгээдэг Засгийн газрын тєсєл байдаг юм. Тэр
шалгаруулалтад ивээн тэтгэсэн ном авахгvй гэсэн нэг хачирхалтай заалт
бий. Зохиолч хvн номоо улсын бvх номын санд хvргэж, уншигч олонд тvгээе
гэвэл гар сунгасан бизнесмэнvvдээс нvvр буруулах ёстой гэж байгаа юм
шиг. Уншигчдад сайн бvтээл хvргэх зорилгоор л гаргасан хєтєлбєр юм бол
ивээн тэтгvvлнэ vv, vгvй юу гэдэг нь гол биш, харин єєрсдєє сайн номыг
олж шалгаруулж чадаж байна уу, vгvй юу гэдэгтээ л илvv анхаарах ёстой.
Энэ мэтийн амьдралаас тасархай зарим бодлогоо уг нь эргээд харчихдаг,
засч залчихдаг баймаар л байгаа юм даа. За, тэгээд єнєєдєр ном зохиолын
тухай ярилцдаг сайд дарга нар ч байхгvй биз дээ. Тэр тусмаа одоо бvгд
сонгуулиар євчилчихєєд, юун номтой мантай.
-Шинэ ном
тань “Монголын сонгомол яруу найраг”, “Монголын сонгомол єгvvллэг”
антологуудтай хэвлэлийн ерєнхий шийдлээрээ адилхан болжээ. Тэгэхээр бас
“Дэлхийн сонгомол єгvvллэг” гэсэн ном араас нь гарах уу гэсэн хvлээлт
уншигчдын дунд тєрж магадгvй.
-Зориод суух юм бол ард нь
гарчихаж болохгvй ч ажил биш. Одоогийн байдлаар дэлхийн уран зохиолын
тvvхэнд vзэгдэл болсон гэгддэг єгvvллэгvvдээс арваад нь миний
орчуулгаар энд тэнд хэвлэгдэж гарсан байгаа. Гэхдээ орчуулга хийж
сууснаас, романаа бичсэн нь надад илvv ирээдvйтэй л дээ. Тийм болохоор
зохиол бичих цагаасаа хумсалж, нэгэнт єєрєє уншчихсан зvйлээ бусадтай
хуваалцахаар ингэж зvтгэж суугаадаа харамсах vе гардаг л юм. Гээд яахав
дээ, хэн нэг нь vvнийг хийх л ёстой юм чинь.
2008 оны 5 сарын 8