Ороолттой төмөр утсаар хэрхэн урлагийн бүтээл туурвиж болох вэ гэдгийг орчин үеийн зураач барималчид сайн мэднэ. Тэдний гарт төмөр утас нь мод, дотор эрхтэн, хүн амьтан болж хувирдаг. Солонгосын барималч Сон Мо Пак мөн л төмөр утас орооцолдуулах дуртай. Гэхдээ тэрээр баримал биш харин хөрөг бүтээдэг. Ингэхдээ тун өвөрмөц аргаар.
Сон Мо Пакийн хөргүүдийг амьсгаатай, агаарын, ер бусын хөнгөн гэж нэрлэдэг. Учир нь тэдгээрийг төмөр утсыг толгой эргэмээр хэрсэн асар том хавтанг олон зуун мянгаар нь нүхэлж бүтээдэг байна. Бүтэн “зотон”-гоос бүрэн хэмжээний хөрөг хийхийн тулд зураач маань зүгээр л илүү хэсгүүдийг нь хайчилж, хэрээсийг нь задалж орхидог. Ингэснээр хавтангийн гадаргуу дээр дүрс тодорч эхэлдэг байна.
Энэ нь туйлын няхуур ажил учраас зураач аз турших аргагүй байдаг. Тиймээс алдаа гаргаж, зургаа эвдчихгүйн тулд зураач ирээдүйн зургийн ерөнхий тоймыг торон хавтан дээр буулгаад энэхүү үлгэрээ баримжаа болгон төмрийн хайч болон тасалдаг бахиар илүү дутууг нь тайрч ажилладаг юм. Энэ техникийг Сон Мо Пак долоо жилийн турш хурцалж байна. Чухам тэр үед анхных нь үзэсгэлэн гарсан цагаас хойш бүх дэлхийн орчин үеийн урлагийн галерейнүүд түүний бүтээлийг жил болгон дуртайяа хүлээн авдаг болсон юм.
Зураачийн ур ухааны нууцад нэвтэрье, түүний төмөр утсан хөрөгт гэрэл сүүдэр нөлөөлөл ямар их үүрэгтэйг доорх видеоноос заавал хараарай.