УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан эхэллээ. Түүгээр Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай З.Энхболд нарын гишүүд, Д.Лүндээжанцан нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн зэрэгцээ хуулийн төслийг хэлэлцэж байна. Тэд бүлгийн хуралдааны дараа 12.30 цагаас С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх юм.
Харин МАН-ын бүлгийн хуралдаан хараахан эхлээгүй, ирц гүйцээгүй байна. Тус хурлаар мөн Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэнэ.
Д.ОЮУН