“Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад гаргая” хөдөлгөөний зохицуулагч З.Баянсэлэнгийг дөнгөж сая нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн саатуулжээ. Түүнийг хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан хэргээр буруутгсан байна. Эх сурвалжуудаас өгч байгаа мэдээллээр бол түүнийг 14-30 хоног баривчлахаар зэхэж, шүүхийн захирамжийг цагдаагийнхан хүлээж байна гэх мэдээлэл бий юм. Харин З.Баянсэлэнгэ нь “Би хууль бус нэг ч үйлдэл хийгээгүй. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн. Бүх зүйл маань хууль журмын дагуу хийгдэж байгаа. Үндсэн хуульд заасан эрхээ эдэлсний минь төлөө цагдаагийнхан намайг баривчиллаа” гэж байна.
Г.ДАРЬ