Поп хатагтай Б.Сарантуяагийн хорвоод мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр жил бүрийн төрсөн өдрийн баяраа фэнүүдтэйгээ хамт тэмдэглэдэг уламжлалтай. Энэ удаад поп хатагтай хилийн чанадад байгаа фэнүүдтэйгээ төрсөн өдрийн баяраа хамт тэмдэглэх нь ээ. Учир нь Б.Сарантуяа аялан тоглолт хийхээр Казахстанд очоод байгаа юм.
Поп хатагтай Б.Сарантуяа танд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.
М.Урин