Монголын баг 13 алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Монголын баг 13 алтан медаль хүртлээ

Хүчний гурван төрөлт буюу пауэрлифтингийн Азитивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Спортын төв ордонд таван өдөр үргэлжилсэн тэмцээнд 15 орны 400 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын 74 тамирчин өрсөлдсөнөөс эрчүүд долоо, эмэгтэйчүүд зургаан алтан медаль хүртсэн байна.
Тэмцээний үеэр дэлхийн болон, тивийн дээд амжилтыг хэд хэдэн тамирчин тогтоосон байна. Тодруулбал, Казахстаны тамирчин Ивлов Дэнис75 кг-ын жинд 318 кг-д сууж, дэлхийн дээд амжилтыг тогтоосон бол манай тамирчин Д.Энхжаргал, Б.Цэгмид нар мастер ангилалд тивийнхээ дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Монголд анх удаа зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах хүчний гурван төрөлтийн тэмцээнд Монгол, Казахстан, Филиппин, Узбекстан, Ирак, Хонгконг, Тайвань, Өмнөд Солонгосын тамирчид өрсөлдсөн юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж