Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны хоёрдугаар сарын 04-ний өдрийн 15, 41, 25 дугаар тушаалаар баталсан “Албан хэрэг хөтлөлт, архивын ажилтанд мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам”-ын хэрэгжилтийг хангуулах үүднээс Нийслэлийн Архивын газраас жил бүр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас архив, бичиг хэрэг хариуцсан ажилтнуудаас тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, алдаа дутагдалгүй ажиллаж байгаа мэргэжлийн зэрэг авах болзол хангасан ажилтнуудад мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулж ирсэн. 2012 оны хувьд мэргэжлийн зэргийн үнэмлэхийг авах болзол хангасан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа 30 ажилтанд “Ахлах” зэрэг, дөрвөн ажилтанд “Тэргүүлэх” зэргийн үнэмлэхийг олгохоор шийдвэрлүүлж, 2012 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Албан ёсоор гардуулах ажиллагааг зохион байгууллаа.
Албан хэрэг хөтлөлт, архив хариуцсан ажилтнуудад Мэргэшлийн зэрэг олгогдсоноор мэргэжлээрээ зөвлөгөө өгөн, бие даан мэргэжлийн санал дүгнэлт гаргах, сургалт явуулах болон зэргийн нэмэгдэл авах эрхтэй болж байгаа юм.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn