Ноолуурын үнэ буурч эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Ноолуурын үнэ буурч эхлэв

"Эмээлт" захад өчигдрийн байдлаар ноолуурын үнэ 45 мянган төгрөг байв. Харин Төв аймгийн Угтаал суманд 43 мянган төгрөгийн ханштай байжээ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 7-ны өдрийн үнэтэй харьцуулахад 20 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Ноос ноолуурын холбооноос энэ жил ноолуурын үнэ 70 мянган төгрөгөөс буурахгүй хэмээн тооцоолж байсан. Түүнчлэн "нэг килограмм нь 100 мянган төгрөгт хүрнэ" гэсэн яриа ч байсан удаатай. Ноолуурын зах зээлийн мэргэжилтнүүд "Хятадуудын башир арга. Үнэ нь нэмэгдэнэ гэж худал мэдээлэл тараагаад, малчдын ноолуурыг даруулж, хямд үнээр авах гэсэн санаархал нь амжилттай хэрэгжиж байна" хэмээж байна.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж