“Бичиг соёл-2012” үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

“Бичиг соёл-2012” үзэсгэлэн нээгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын урчуудын эвлэлийн  хороо, Бичиг соёл төв хамтран Монголын бичиг соёлын өдрийг угтаж “Бичиг соёл-2012” үзэсгэлэнг өнөөдөр МУЭ-ийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээж байна. Үзэсгэлэнд Монгол бичиг, соёлын чиглэлээр судалгаа хийж байгаа эрдэмтэн судлаачид, уран бичээч, зураачдын шинэ бүтээлүүд, оюутан сурагчдын хичээнгүй бичлэгүүдийг толилуулахын зэрэгцээ энэ үеэр “Бийрийн эрдэм” уран бичлэгийн уралдааныг нийт оролцогчдын дунд зохион байгуулах ажээ. 

Мөн 2011 онд “Мөнх тэнгэрийн бичиг” гэсэн нэртэйгээр монгол бичгийн түүхийг харуулсан үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд зохион байгуулсан юм.

Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж