
“Монголын үндэсний компанийн засаглалын бодлого” сэдэвт дугуй ширээний ярилцлага өнөөдөр Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны хурлын танхимд болж байна. Бодлого боловсруулагчид, компанийн засаглалын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын хүрээнд Компанийн засаглалын Монголын үндэсний бодлого, түүнийг амжилттай хэрэгжүүлэх арга зам, аргачлалыг нээлттэй хэлэлцүүлэхэд дугуй ширээний уулзалтын зорилго орших гэнэ. Хэлэлцүүлэг 12.30 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд СЗХ-ны дарга Д.Баярсайхан хаалтын ажиллагааг хийж, Үндэсний компанийн засаглалын бодлогыг хэрэгжүүлэх улсын болон хувийн хэвшлийн бүх оролцогч талуудын оролцоо, үүрэг ролийг тодорхойлсон тогтоол шийдвэрийг баталж, гарын үсэг зурах ажээ.
У.БОЛОР