Орхон аймагт “Шүүхээс эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан үндэслэл, шалтгаан, цаашид анхаарах асуудал” сэдвээр прокурор, шүүгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын хамтарсан зөвлөгөөн болжээ. Зөвлөгөөнд тус аймгийн шүүхийн шүүгч Я.Туул, сум дундын ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, сум дундын шүүгч Б.Цолмонгэрэл, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бүжинлхам нар мэдээлэл хийсэн ба цаашид хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын чанарыг сайжруулах талаар гаргасан саналыг судалж, холбогдох арга хэмжээ авах, энэ зөвлөгөөнийг жилд хоёр удаа зохион байгуулж байхаар шийдвэрлэжээ. Зөвлөгөөний үеэр яригдсан асуудлыг судалж, аймгийн прокурорын газраас хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуроруудад сургалт явуулахаар шийдвэрлэсэн байна.
Э.САРАА