Каддафийн хүүг яллах хангалттай нотолгоо олжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Каддафийн хүүг яллах хангалттай нотолгоо олжээ

Ливийн дарангуйлагч агсан хурандаа Муаммар Каддафийн хүү Сайф аль-Исламыг буруутгах хангалттай нотолгоо Ливийн хууль сахиулагчдад бий гэж Олон улсын эрүүгийн шүүхийн яллагч Луис Морено-Окампо ярьсан байна. Каддафийн хүүг ямар нөхцөлд, хаана баривчлан хорьж байгаа болон шүүх хурал хаана болох нь тодорхойгүй байгаа юм. Ливийн дарангуйлагчийн залгамжлагч гэгдэж байсан Сайф аль-Исламыг өнгөрсөн арваннэгдүгээр сард баривчилснаас хойш Ливийн хууль сахиулагчид болон Олон улсын шүүх өөрсдийн шүүхээр шүүнэ гэж тэмцэлдэж байгаа билээ. Олон улсын шүүх энэ сарын эхээр Ливийн шилжилтийн Засгийн газраас Сайф аль-Исламыг хүн төрөлхтөний эсрэг өдүүлсэн гэмт хэрэг, аллага хүчирхийллийн төлөө шүүхийн өмнө аваачихыг шаардсан боловч Ливи түүнийг өөрийн шүүхээр шүүнэ гэж мэдэгдсэн билээ. Хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагууд шүүх дарангуйлагчийн хүүг Ливид шударгаар шүүнэ гэдэгт эргэлзэж байгаа юм.

Ливийн шилжилтийн Засгийн газрын Ерөнхий сайд Абдуррахим Эль-Кейб  саяхан “CNN”-д өгсөн ярилцлагадаа Каддафийн хүүг шударга шүүхээр шүүж, зохих ялыг онооно гэж мэдэгджээ. Сайф аль-Исламыг Ливийн Зинтан хотод бүгэж байхад босогчид баривчилсан бөгөөд Ливийн хууль сахиулагчид түүнийг босогчдын гараас салгахын тулд хэдэн сар хэлэлцээр хийсэн гэдэг.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж