Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Японы “SONY” корпораци 2012 онд нийт ажилчин, ажилтнуудынхаа зургаан хувийг буюу 10 мянган хүнийг халах гэнэ. Тус байгууллагад нүүрлээд буй санхүүгийн асар их алдагдлаас болж ийм шийдвэр гаргасан гэнэ. Өнгөрсөн онд Япон, Таиландад тохиосон байгалийн гамшгийн улмаас хаалгаа барихад хүрсэн SONY-гийн олон үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээхэд ихээхэн зардал гарч байгаа аж. Түүнээс гадна тус корпораци өнгөрсөн онд олон удаа хакеруудын дайралтад өртсөн нь санхүүгийн хүндрэл учруулаад зогсохгүй байгууллагын нэр хүндэд ч сөргөөр нөлөөлсөн юм. Цахилгаан бараа үйлдвэрлэгч тус компанийн үйл ажиллагааны алдагдал өнгөрсөн онд 95 тэрбум иен, цэвэр алдагдал нь 220 тэрбум иенд хүрсэн билээ.

Эх сурвалж: http://toimsetguul.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж