“Хавар” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

“Хавар” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр 16,00 цагт
“Хавар” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Тус хорооноос жил бүр уламжлал болгон
зохион байгуулдаг гурван том үзэсгэлэнгийн эхнийх нь энэхүү “Хавар”
үзэсгэлэн юм. Үзэсгэлэнгийн онцлог нь Урчуудын эвлэлийн хорооны гишүүн
зураач болон залуу уран бүтээлчдийн дунд уран зураг, баримал, зураасан
зураг, монгол зураг гээд дүрслэх урлагийн бүхий л төрлөөр өргөн цар
хүрээтэйгээр зохион байгуулагддаг. Жил бүр энэхүү үзэсгэлэнд дунджаар
300 гаруй бүтээл дэлгэгдэн оролцдог юм байна. Монголын дүрслэх урлагийн
хөгжлийг илэрхийлдэг гэж хэлж болохоор “Хавар” үзэсгэлэн энэ сарын
17-ныг хүртэл үргэлжилнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж