Нийслэлийн Хүүхдийн төлөө газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1 ны өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал асуулга авч эхэллээ. Хүүхдүүд болон эцэг эхчүүд Нийслэлийн Хүүхдийн төлөө газрын “Хүүхдийн утас 123” болон Хүүхдийн хөгжлийн хэлтсийн 70118835 утсанд хандах юм байна. Санал асуулганд 2012 оны “Хүүхдийн баяр”-ын өдрийг ямар уриан доор тэмдэглэн өнгөрүүлээсэй гэж хүсч байна вэ? Хүүхдүүд ээ “Хүүхдийн баяр”-аар томчуудаас юу хүсч байна вэ? Хүүхдийн баяр”-ыг ямар хэлбэрээр зохион байгуулахыг хүсч байна вэ? Хүүхдүүд та бүхэн баярын үйл ажиллагаанд хэрхэн оролцохыг хүсч байна вэ? Асуултыг авах юм. Ингэснээр хүүхэд бүрийн хүсэн хүлээж байгаа хэлбэрээр баярын өдрийг нь зохион байгуулна гэж үзэж байна.
Эх сурвалж: http://ulaanbaatar.mn