Сонгууль яаж явуулахыг товчлуураар шийдэх үү?

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Сонгууль яаж явуулахыг товчлуураар шийдэх үү?

УИХ, орон нутгийн сонгуулийг нэг өдөр хийх, салгаж явуулах асуудлаар УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд байр сууриа нэгтгэж чадаагүй хэвээр байна. УИХ-ын даргын зүгээс өнөөдрийг эцсийн хугацаа хэмээн үзэж бүлгүүд саналаа нэгтгэж чадахгүй бол шууд товчлуураар шийднэ гэж хатуу анхааруулсан.

Өнөөдөр үдээс өмнө намын бүлгүүд энэ асуудлаар хуралдаж түүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах юм. Үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаан дээр бүлгүүдийн байр суурь ойртоогүй байвал УИХ-ын дарга гишүүдийн итгэл үнэмшилд найдан шууд товчлуур даруулна гэсэн. Ингэсэн тохиолдолд олонхиороо МАН-ын бүлэг хүч түрж хоёр сонгуулийг салгаж явуулах шийдвэр гаргана. Харин АН-ын бүлэг аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийг УИХ-ынхтай хамт, сум, дүүргийн Хурлын сонгуулийг намар хийе хэмээн буулт хийгээд байгаа билээ.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж