Ерөнхийлөгчийн “Хүндэт зочин”

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн “Хүндэт зочин”

Эрүүл мэндийн байдал, гэмтэл бэртлээс шалтгаалан олимпийн наадмыг өнжих хүнд бөгөөд хариуцлагатай шийдвэр гаргасан Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга Э.Бадар-Ууганыг Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүндэт зочин”-оор урилаа. Эрхэм Ерөнхийлөгч олимпийн наадамд хоёр хүндэт зочин дагуулж явах эрхтэй байдаг, харин тэр хоёр зочны нэгээр Э.Бадар-Ууганыг сонгосон гэдгээ өчигдөр тамирчидтай уулзах үеэр Ерөнхийлөгч албан ёсоор дуулгасан юм. Ерөнхийлөгчийн орон тооны бус спортын зөвлөхийн “алба хашдаг” олимпийн аварга маань эрүүл мэндийн байдлын улмаас хүсэл зорилгоосоо ухрахаас аргагүйд хүрсэн ч 2016 оны Рио де Жанейрогийн олимпийг хүлээж буйгаа хэлсэн. Ерөнхийлөгч ч үүнд итгэлтэй байгаагаа хэлсэн юм.

Ямартай ч Э.Бадар-Ууган Лондонгийн олимпийн рингэнд гарч тулалдахгүй ч Ерөнхийлөгчийг дагалдан Монголынхоо тамирчдыг уухайлан дэмжиж, залуу тамирчдад зөвлөгөө өгч, олимпийн уур амьсгалыг мэдрэх боломжтой боллоо.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж