Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг сургалт-семинарыг нээж, УИХ-ын гишүүн, АБГББХ-ны гишүүн Я.Батсуурь, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар тодорхой чиглэл, үүрэг даалгавар өгөв.
Сургалт-семинарт НХХ-ийн сайд Т.Ганди, ЭМЯ-ны ТНБД Н.Түмэндэмбэрэл, БХЯ-ны ТНБД Ц.Тогоо, ХЗДХЯ-ны ТНБД Г.Баясгалан, БСШУЯ-ны ТНБД Д.Далайжаргал, Сангийн яамны ТНБД Д.Баттөр, Гадаадын иргэд, харъяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөн, мөн БОАЖЯ, ХХААХҮЯ, ЭБЭХЯ, ЗТБХБЯ, Сонгуулийн ерөнхий хорооны газрын дарга нар тус тус мэдээлэл хийж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улс орны хөгжлийн томоохон зорилтуудын хэрэгжилтийн өнөөгийн явц байдал, цаашид анхаарч ажиллах чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, холбогдох материал тарааж, цаашид анхаарч ажиллах чиглэлүүдээр Элчин сайд нар, Байнгын төлөөлөгчид санал хүсэлтүүд тавив.
ГХЯ-ны ТЗУГ-ын захирал Б.Баярсайхан, СТХШҮГ-ын захирал Г.Батжаргал, АГ-ын захирал Б.Ганболд, ОУБГ-ын захирал С.Онон, ОНХГ-ын захирал Б.Дорж, Консулын газрын дэд захирал Ч.Гантулга, СХОХ-ийн дарга Д.Мөнхцэцэг нар мэдээлэл хийж, Элчин сайд нар, Байнгын төлөөлөгчийн сонирхсон асуултад хариулт өгч, санал солилцов гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.