Дуучин Отгоо үгүйлэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Дуучин Отгоо үгүйлэгдэв

Альтернатив дуучин Отгоо хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарлаж, хувийн амьдралдаа илүүтэй анхаарах болсон. Өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд үрийн зулай үнэрлэж охинтой болсон Отгоог фэнүүд нь үгүйлж байна. Рок, попын ертөнцөд Отгоогийн этгээд хоолой нэг л дутагдаад байх шиг. Оны өмнөхөн “UBS” телевизийн шинэ жилийн баярын дугаарт оролцож, ая дуугаа үзэгчдэд хүргэснээс хойш үзэгчидтэйгээ уулзаагүй Отгоогийн уран бүтээлийн завсарлага хэзээ дуусах нь тодорхойгүй л байна. Түүний шинэ уран бүтээлийг сонсохыг тэсэн ядан хүлээж буй фэнүүд нь ямар сайндаа л “Хүүхэд нь хурдан том болоосой, тэгвэл Отгоо уран бүтээлээ хийж эхлэх байх” гэсэн шум хүртэл гарчээ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж