Чөлөөтийнхөн олимпийн эрхийн тэмцээнд мордоно

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн олимпийн эрхийн тэмцээнд мордоно

Лондонгийн олимпийн эрх олгох Азийн бүсийн тэмцээнд оролцохоор Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид ирэх ням гаригт хилийн дээс алхах гэж байна. БНХАУ-ын Тайюань хотноо дөрөвдүгээр сарын 25-29-нд болох тус тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном, дасгалжуулагч Ц.Баярсайхан, Т.Сүхбаатар нарын удирдлага дор эрэгтэй зургаа, эмэгтэй гурван тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох юм.

Тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэй:

55 кг: ОУХМ Т.Даваахуяг /Хасу-Мегаватт/
60 кг: ОУХМ Б.Баянмөнх /Олимп/
66 кг: Спортын дэд мастер Б.Мянганбаяр /Арслан/
74 кг: ОУХМ П.Өнөрбат /Хасу-Мегаватт/
84 кг: ОУХМ П.Өсөхбаатар /Алдар/
96 кг: ОУХМ Ч.Ганзориг /Сүлд/

Эмэгтэй:

48 кг: ОУХМ Д.Отгонцэцэг /Хасу-Мегаватт/
55 кг: ОУХМ С.Бямбацэрэн /Аварга/
72 кг: Гавьяат тамирчин О.Бурмаа /Хилчин/

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж