Төв аймгийн Баяндэлгэр суманд нүүдлийн эмнэлэг өнөөдөр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болжээ. ХБНГУ-ын эмнэлгийн яаралтай тусламжийн автомашины “WAS” үйлдвэрээс Монгол Улсад нийлүүлж байгаа энэхүү эмнэлэг нь рентген, шүд, ерөнхий эмчилгээний эмнэлгийн чиглэлээр шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон аж. Тус эмнэлэгт ажиллах эхний боловсон хүчин болох эмч, сувилагч, жолооч нар Герман улсын Wietmarschen хотод суралцаж бэлтгэгджээ. Тус эмнэлэг өчигдрөөс Төв аймгийн Баяндэлгэр сумын иргэдэд үйлчилж эхэлсэн. Харин өнөөдөр нээлтийн ёслол болох ажээ. Энэ үеэр “Эрүүл монгол хүүхэд” аяны хүрээнд хүүхэд багачуудыг эмнэлгийн үзлэгт хамруулах гэнэ.
Д.ЖАРГАЛ