Ямайкийн рэгги хөгжмийн урсгалыг дэлгэрүүлэгч, дуучин Боб Марлигийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн шинэ кино саяхан Лос Анжелест нээлтээ хийлээ. 1981 онд арьсны хорт хавдрын улмаас 27 настайдаа хорвоог орхисон Боб Марлигийн тухай киноны нээлтэд түүний үр хүүхдүүд, гэр бүлийнхэн болон шүтэн бишрэгчид нь очжээ.Кино бүтээл маш ээдрээтэй, урт зам туулж үзэгчдийн хүртээл болж байгаа аж. Рэгги дуучны тухай тус киног хамгийн анх Холливудын нэрт найруулагч Мартин Скорсиз найруулах гэж байсан ч шахуу хөтөлбөрөөс болж, татгалзсан юм. Харин дараа нь киноны найруулагчаар томилогдсон Жонатан Демме продюсеруудтай зөрчилдсөн тул явж явж “Шотландын сүүлчийн хаан” киноны найруулагч Кевин МакДоналд энэ үүргийг хүлээжээ. Тус кинонд Ямайкийн Есөн миль хэмээх тосгоноос гаралтай хүү хэрхэн алдрын оргилд хүрч, домогт дуучин, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгч болсон тухай өгүүлдэг байна.
Н.ЭНХ