“Арсенал”-ын хагас хамгаалагч Микель Артета шагайны гэмтлийн улмаас улирлын төгсгөлийг өнжих болжээ. Даваа гаригт “Эмират” цэнгэлдэхдээ “Уиган Атлетик”-т 2:1-ээр хожигдсон тоглолтын үеэр Артета гэмтэл авснаар талбайг орхисон юм. Хэдийгээр ясандаа бэртэл аваагүй ч 30 настай хагас хамгаалагч “Арсенал”-ын үлдсэн дөрвөн тоглолтод оролцох боломжгүй болсон байна. “Их буучид”-ыг одоо “Челси”, “Стоук”, “Норвич” болон “Уэст Бром”-той хийх тоглолт хүлээж байгаа юм.
С.ЦЭЛМЭГ