Хэдийгээр УИХ дээр өнөөдөр сонгуулийн хуулийн зарим заалтад өгсөн Цэцийн дүгнэлтийг тойрсон маргаан ид өрнөж байгаа ч энэ нь мажоритари тойрогт авсан 28 хувийн санал пропорциональ суудал руу гүйх үү, үгүй юу гэдэг асуудал сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүй. Хуульд зааснаар сонгуульд оролцох нам, эвслийн нэр дэвшүүлэх үйл ажиллагаа УИХ сонгуулийг товлон зарласнаас хойш 20 хоногийн дараа эхэлж, долоо хоногийн дотор дуусах учиртай. Хэдий хуулийн энэ хугацаа болоогүй ч улс төрийн нам, хүчнүүдээс энэ удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр сойж, тандалт явуулж, хооронд нь өрсөлдүүлж буй нөхдүүдийн нэрс аль хэдийнэ “гэрэл цохиод” эхэлсэн байна. Өнгөрөгч 2008 оны УИХ-ын сонгуульд улс төрийн нам, эвсэл, бие даагчид нийлсэн 400 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байжээ. Харин орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэг явуулах тухай одоогийн хуулийг өөрчлөлгүй дагаж мөрдөхөөр бол энэ тоо 10 мянгаар өсч гарна гэсэн тооцоо бий.
Бид энэ удаа орон нутгийн өөрөө удирдах байгууллагад өрсөлдөх нам, эвсэл, нэр дэвшигчдийг түр орхиод зөвхөн УИХ-д нэр дэвшүүлэх нам, эвсэл, нэр дэвшигчдийн байдлыг улс төрийн намуудын төвшинд явуулсан судалгаа, хэвлэл мэдээллээр гарч буй аналитиз, мөн сонгуульд оролцох хүсэл сонирхлоо илэрхийлээд байгаа тойрог “горилогчид”-ын хүсэл аль алиныг нь харгалзан тойм байдлаар гаргаснаа уншигчиддаа хүргэж байна. Энд одоогийн УИХ-ын гишүүд болон өмнө нь 2008 оны сонгуульд өрсөлдөөд өвдөг шороодсон “шартай, хортой” нөхдүүд, энэ удаагийн сонгуулиар анх удаа салхи хагалах гэж байгаа “битүү морьд”-ын аль аль нь бий. Тэднээс л нам эвслүүд сонголтоо хийж, нэр дэвшигчдийг гаргах хуулийн хугацаанд тулган тухайн тойрогт оногдсон мандатын тоогоор нэр дэвшигчдээ гаргаж, тэдээс 2012 оны сонгуулийн өнгө төрх, Монгол төрийн чадавх шалтгаалах юм. Мөн түүнчлэн одоохондоо мажоритари тойрог дээр нэр зоогдоод байгаа тэдний зарим нь /1/3 орчим нь/ намын жагсаалтаар санал авах пропорциональ том тойрог руу шилжих магадлалтай гэдгийг сануулья. Эхний удаад бид нэр дэвшигчдийг улсын хэмжээнд бүх тойргоор нь тандах байдлаар гаргалаа. Дараа дугаарууддаа тойрог, тойргоор нь танилцуулж, нэр дэвшигч нэг бүрээр нь тандалт хийсэн сонирхолтой мэдээллийг уншигчиддаа хүргэх болно.
| Тойрог | Мандатын | АН | МАН | Бусад |
1 | Архангай | 2 | Р.Гончигдорж Н.Батбаяр С.Ламбаа Б.Болор | Т.Бадамжунай Б.Тэрбишдагва Б.Жаргалсайхан | Н.Удвал /МАХН/ Ц.Цолмон /МҮАН/ |
2 | Баянхонгор | 2 | Х.Баттулга Д.Сосорбарам Д.Ганбат (2008 онд дэвшсэн) | Г.Занданшатар | М.Хүрэлсүх |
3 | Баян-Өлгий | 2 | Ч.Куланда А.Бакей | Ж.Сауле С.Хавал К.Даулетбай Х.Жекей |
|
4 | Булган | 1 | Я.Эрхэмбаяр Р.Бадамдамдин Н.Түвшинбаяр Нэргүй /ЕТГ-ын ажилтан/ Болормаа | Ц.Батбаяр Ё.Отгонбаяр Э.Мөнх-Очир Ц.Цэнгэл Д.Гарамжав Г.Идэрмаа Бат-Эрдэнэ
| Цогтгэрэл Б.Батсайхан
|
5 | Говьсүмбэрь | 1 | Я.Батсуурь П.Гансүх | Ж.Батсуурь О.Одбаяр Ц.Анандбазар Г.Эрдэнэчулуун П.Ганхуяг |
|
6 | Говь-Алтай | 1 | Б.Ариунсан
| Ц.Дашдорж Ж.Энхбаяр | Г.Арслан Амгаланбаатар |
7 | Дархан-Уул | 1 | Л.Гансүх Б.Мөнхдаш Б.Мөнхтуяа Ш.Түвдэндорж | Д.Хаянхярваа Ж.Сүхбаатар Б.Баттөмөр | С.Ганбаатар М.Ичинноров |
8 | Дорнод | 2 | П.Алтангэрэл Б.Мөнхцэцэг Б.Отгонбат | Н.Номтойбаяр Д.Одбаяр Х.Ундармаа Ц.Жанлав | С.Отгонбаатар Ц.Шинэбаяр |
9 | Дундговь | 1 | Н.Соёмбо Б.Ургамалцэцэг | Х.Наранхүү Р.Раш Д.Цогтбаатар | Д.Жаргалсайхан Ц.Ганхүү /МҮАН/ |
10 | Завхан | 2 | Л.Санжмятав Ш.Түвдэндорж З.Нарантуяа С.Чимэд-Юндэн | Ш.Сайхансамбуу Д.Оюунхорол Д.Балдан-Очир |
|
11 | Орхон | 2 | М.Батчимэг Д.Одхүү Д.Оюунцэцэг Х.Золжаргал | О.Содбилэг С.Дамба-Очир А.Батзул Г.Шархүү |
|
12 | Өмнөговь | 1 | Б.Бат-Эрдэнэ Ц.Баярсайхан | Х.Бадамсүрэн Д.Долгор | Ц.Оюунбаатар Магсар /ИЗН/ Цэдэнсамбуу |
13 | Өвөрхангай | 2 | З.Энхболд Д.Зоригт Г.Батхүү
| Я.Содбаатар Д.Лүндээжанцан С.Чинзориг н.Тогтохсүрэн | С.Шийлэгдамба С.Бэхбат /ИЗН/ |
14 | Сүхбаатар
| 1 | М.Зоригт Л.Эрдэнэчимэг Ж.Батсуурь | Р.Буд Ч.Улаан | Дэлгэрцогт Х.Оюунцэцэг |
15 | Сэлэнгэ | 2 | С.Баярцогт Э.Бат-Үүл Д.Эрдэнэбат | С.Баяр Р.Содхүү О.Чулуунбат
| С.Чулуунбаатар |
16 | Төв | 2 | Ш.Батцэцэг Д.Доржпүрэв
| М.Энхболд Су.Батболд Н.Энхболд | А.Сүхбат |
17 | Увс | 2 | Д.Нямхүү З.Мэндсайхан Б.Гантогтох | Ч.Хүрэлбаатар Ц.Нямдорж Б.Чойжилсүрэн | С.Жавхлан |
18 | Ховд | 2 | Д.Батбаяр Р.Амаржаргал Н.Хүрэлсүх Пүрэвдорж | Д.Дэмбэрэл С.Бямбацогт Г.Нямдаваа | У.Барсболд И.Эрдэнэбаатар Д.Батцогт |
19 | Хөвсгөл | 2 | Л.Гүндалай Ц.Оюунгэрэл Ц.Сэдванчиг | Д.Батхуяг Л.Энх-Амгалан Д.Сарангэрэл Л.Мөнхбаатар Ц.Даваасүрэн Ж.Цолмон | Ч.Батцогт |
20 | Хэнтий | 2 | Д.Гарамгайбаатар Ч.Энхтайван | У.Хүрэлсүх Б.Бат-Эрдэнэ Л.Оюун-Эрдэнэ | Б.Хүдэрьяа С.Жаргал /ИЗН/ |
21 | Хан-Уул, | 2 | Л.Болд Ц.Оюунгэрэл | Д.Загджав Б.Лхагважав | С.Дэмбэрэл Н.Даваа /ИХН/ Ж.Занаа |
22 | Баянзүрх, | 3 | Д.Ганхуяг Ч.Сайханбилэг И.Нарантуяа Ж.Батзандан | Д.Арвин Ц.Батбаяр Батзориг Б.Мөнхбаатар Т.Гантөмөр | З.Алтай /ИЗН/ |
23 | Сүхбаатар | 2 | Л.Гантөмөр Т.Хасбаатар | Сү.Батболд Л.Цогзолмаа Ч.Ганхуяг | Б.Болдсайхан |
24 | Чингэлтэй | 2 | Б.Батбаатар Г.Баярсайхан Батж.Батбаяр Р.Бурмаа | Г.Мөнхбаяр Д.Очирбат Д.Зоригт | Г.Уянга /МҮАН/ М.Ичинноров |
25 | Баянгол | 2 | С.Эрдэнэ Х.Тэмүүжин С.Одонтуяа
| Ц.Мөнх-Оргил Л.Амгалан В.Удвал | Д.Жаргалсайхан Д.Энхбат /ИЗН/ Г.Ганхүү /ИЗН/ |
26 | Сонгинохайрхан | 3 | Н.Алтанхуяг О.Магнай | Б.Тэрбишдагва Т.Бадамжунай
| С.Оюун /ИЗН/ Дарь.Сүхбаатар Б.Жаргалсайхан |
Холбоотой мэдээ