Хилийн усны тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Хилийн усны тухай хэлэлцэнэ

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Хилийн усны хамтарсан комиссын ээлжит тавдугаар хуралдаан “Их тэнгэр” цогцолборт өнөөдөр эхэлнэ. Өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх хуралдаанаар талууд Хамтарсан комиссын өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тухай болон энэ онд хамтын ажиллагаанд  тусгах саналуудыг хэлэлцэж, Хилийн усны хамтарсан комиссын 2012-2013 оны төлөвлөгөө бүхий протокол гарган батлах ажээ. Түүнчлэн  Буйр нуурын усны ёроолын болон орчны газрын гадаргууны хамтарсан хэмжилтийн төслийн явц, хилийн усны гидрологийн харуул байгуулах, ус зүйн мэдээлэл солилцох ажлууд, хилийн усны ашиглалт, Халх, Булган голуудын эхтэй танилцах талаар санал солилцох гэнэ.   Уулзалтын төгсгөлд талууд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Монгол Улс, БНХАУ-ын хилийн усны хамтарсан комиссын тавдугаар хуралдааны протоколд гарын үсэг зурж, батлах юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж