Сингапурт аялж, төгс үдэшлэгт оролцохыг урьж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.20-нд нийтлэгдсэн

Сингапурт аялж, төгс үдэшлэгт оролцохыг урьж байна

Дэлхийн таашаагдсан Tiger брэнд нь 80 жилийн ойгоо дэлхийн сая сая хэрэглэгчдийн хамтаар тэмдэглэж байгаа билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд амжилтанд хүрч, өөрийн хүсэл тэмүүлэлдээ хүрэх зорилгоор дүүрэн Монголын залуучууддаа зориулан явуулж буй “Төгс үдэшлэгт хүрэх сорилтууд” уралдааны дүн гарахад хэдхэн хоног үлдлээ.

Өнгөрсөн сар гаруйн хугацаанд www.facebook.comTigerMongolia вэб хуудаст байрлуулсан тоглоомонд бүртгүүлэн тоглож, өмнөө тулгарсан саад бэрхшээл бүхнийг туулан их хотын чадварлаг, сүүхээтэй залуу гэдгээ 1000 гаруй залуус нотлоод байгаа юм. Эдгээрээс шилдгийн шилдгүүд болох залуусын дунд уралдааны хоёр дахь шат зохиогдох бөгөөд энэ сарын 21-ны Бямба гаригт I’loft клубт болно. Энэ арга хэмжээнд нэр хүндтэй хамтлаг дуучид уригдан тоглохоос гадна их хотын залуусыг хөгжөөхөөр Дижэй нар хүрэлцэн ирж шилдэг сэтүүдээ тоглох ажээ. Мөн хамгийн түрүүнд ирсэн залуус хүйтэн шар айргаар дайлуулж, дэлхийн брэнд Tiger-тай хамт цагийг хөгжөөнтэй өнгөрөөх болно.

Үдэшлэгийн үеэр хүрэлцэн ирсэн залуусын дунд авхаалж самбаа сорьсон уралдаан тэмцээнүүд явагдах бөгөөд “Төгс үдэшлэгт хүрэх сорилтууд” уралдааны супер ялагч мөн тодорно. Ялах тэмүүлэлтэй, амжилтанд хүрэхийн тулд аливаа эрсдэл, саадыг даван туулж хүссэндээ хүрэх хүсэл зоригоор дүүрэн гэдгээ харуулсан супер ялагч Сингапурт болох дээд зэргийн пааринд оролцох урилгаар шагнуулан дэлхийн сая сая хэрэглэгчийн хамтаар төгс үдэшлэгт оролцох юм байна.

Уралдааны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/TigerMongolia сайтаас авна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж