Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Вэйминь дараагийн өдөр нь хотын даргын мэдэгдэлд хариу өгөв. “Дяоюйдао арлууд ба хамаарагдах нутаг дэвсгэрт Япон нэг талын ямар ч ажиллагаа явуулах нь хууль бус. Хятадын арлыг тэд авах ёсгүй” гэсэн утгатай үгийг тэрээр хэлжээ.
“China Daily” сонинд бичсэнээр, Ишихарагийн мэдэгдэл Японы Засгийн газарт гэнэтийн зүйл болсон гэжээ. Ямар ч байсан Японы Гадаад хэргийн яамны тэргүүн Коитиро Гэмба мэдэгдэл хийн Токиогийн захирагч тэдэнтэй мэдэгдлийнхээ утга санааг тохиролцоогүй гэсэн байна.
Дяоюйдао арлуудыг XIV зуунд нээсний дараахнаас Хятадынх байсан гэж Бээжин үздэг. 1894-95 оны дайны дараа ольтриг Японы хяналтад орсон юм. Дэлхийн II дайны дараа арлууд АНУ-ын хууль хяналтад байжээ. Өнгөрсөн зууны далаад оны эхээр америкчууд арлуудыг Японд буцаан өгсөн байна. Бээжин үүнийг үл зөвшөөрөн Дяоюйдао арал бол Хятадын уугуул нутаг гэж албан ёсоор зарласан юм. Зүүн Хятадын тэнгис дэх арлын төлөө Бээжин, Токио хоёртой Тайвань маргаан дэгдээж байгаа. Бээжин гэхдээ Тайвань улсыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд өөрийнхөө нутаг гэж үздэг юм.