Брюсселийн энэ уулзалтаар НАТО-гийн цэргийн зардлын хэмжээг багасгахын зэрэгцээ байлдааны хүчин чадварыг хэрхэн нэмэгдүүлэх талаар ярьж байна. НАТО-гийн шинэчлэлийг ирэх сарын 20-21-ны хооронд Чикаго хотноо болох гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын саммитаар батлах юм байна. “Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд нар НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэж байна. Бид нөөц болоцоогоо хэрхэн хамтран ашиглах, ирээдүйд яаж шилдэг үр дүнг харуулах вэ гэдгээ хэлэлцэх болно” хэмээн Германы Батлан хамгаалахын сайд Томас де Мезьер хэлэв.
Сайд нар Ливийн асуудлаарх хамтын ажиллагаа болон Европын аюулыг бууруулах үүднээс эвсэлд шинэ гишүүд орох хүсэлтээ гаргаж байгаад нь сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн байна. НАТО Афганаас цэргээ гаргасны дараа тэнд эмх замбраагүй байдал үүсвэл дорны аюул дахин сэргэнэ хэмээн сайд нар санал нийлжээ.