Мария Шарапова хиймэл үс зүүсэн байжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Мария Шарапова хиймэл үс зүүсэн байжээ

Оросын
нэрт теннисчин Мария Шарапова үсээ тайруулсан хэмээн Facebook-тээ
бичээд, богино үстэй зургаа нийтэлсэн юм. Үсний шинэ засалтаа ямар
байгааг асуусан асуултад нь хэдэн мянган хүмүүс сэтгэгдэл үлдээжээ.
Гэтэл тэрхүү асуулт ийнхүү олон хүний анхаарлыг татна гэж бодоогүй
байсан теннисчин бүсгүй хиймэл үстэй зургаа нийтэлсэн болохоо хүлээн
зөвшөөрөв. Тэгээд урьдын адил урт үстэй байгаа зургаа нийтэлжээ.

“Сүүлийн нэг өдөр надад их стресстэй байлаа. Би одоо шинэ зургаа тавилаа. Миний үс урьдын адил урт байгаа” гэж Мария бичсэн аж.

Мария
Шарапова ер нь үсний засалтаа өөрчилдөггүй бөгөөд ихэнхдээ урт шаргал
үсээ задгай тавьдаг юм. Харин тэмцээний үеэр алдарт теннисчин үсээ
боогоод теннисний талбайд гардаг билээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж