
Олимп, дэлхийн аварга, Ямайкийн спринтер Болт 9,58 болон 19,19 секунд гэсэн амжилтаар дээрх хоёр зайд дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг билээ. “Хүмүүс намайг 9,4, 19 секундэд гүйхийг харахыг хүлээж байгаа. Би ч бас бүх нөөцөө ашиглан, хамгийн хурднаараа гүйхийг хичээж байгаа” хэмээн Болт ярьжээ.
BBC-гийн “100 days to go” нэвтрүүлэгт оролцсон Усаин Болт Бээжингийн олимпийн адил гурван алтан медаль хүртвэл “амьд домог” болно хэмээсэн байна. “Хэрэв олимпийн наадамд гайхалтай байж чадвал би амьд домог болно. Амьд домог явж байна гэвэл үнэхээр сайхан сонсогдож байгаа биз дээ” гэжээ.
С.Цэлмэг