Том Крузын охин Сури зургаан нас хүрчээ. Хамгийн алдартай хүүхдүүдийн нэг Сури өчигдөр төрсөн өдрөөрөө Нью-Йоркт явж байгаад гэрэл зурагчны дуранд өртжээ. Харин Луизанад шинэ киноны зураг авалт хийж буй жүжигчин Том Круз тэр үед хамт байгаагүй гэнэ. Том Круз, Кэти Холмс нарын танхил охин үргэлж авч явдаг хөнжил, тоглоомоо ч мөн барьсан байсан гэнэ.
Суригийн таван насны төрсөн өдрийг өнгөрсөн жил эмээ өвөөгийнд нь тансаг цайны үдэшлэг зохиож тэмдэглэсэн бөгөөд тэр үдэшлэгт Том Крузын өргөмөл хүүхдүүд очсон аж. Харин энэ удаа Кэти Холмс охиныхоо зургаан насны төрсөн өдрөөр охидын үдэшлэг зохион байгуулахаар шийдсэн гэнэ.
Н.Энх