![](https://news.mn/wp-content/archive1/tech/photo/2012/4/a40deed0ed0e8aab/db9e59f0d57137d1big.jpg)
Өмнө нь бүтээгдсэн адил төрлийн дурангууд дотоод эрхтнүүдийн булчингийн агшилтын хүчээр зөвхөн нэг чиглэлд, хоол боловсруулах замын дагуу хөдөлдөгөөс ходоод, бүдүүн гэдэсний ханын зургийг бүрэн авах боломжгүй байсан юм. Мөн Рёококу их сургуулийн эрдэмтдийн хамтарсан судалгааны үр дүнд бичил дуранг соронзон орны тусламжтайгаар зайнаас удирдаж чаддаг болжээ. Бичил дурангийн диаметр 1см, урт нь 4.5 см юм.
"Лусын дагина" хэмээн нэрлэгдэх энэхүү бичил дуранг цаашид илүү сайжруулах шаардлагатай байгаа бөгөөд хэрэглээнд нэвтрэх хүртэл дахин хэдэн жилийн хугацаа зарцуулах ажээ. Энэхүү дуран нь ходоод болон бүдүүн гэдэсний гуурс бүхий уламжлалт дуран ашиглах үед өвчтөнд үүсэх зовиурыг бүрэн арилгаж чадах юм.
Эх сурвалж: http://robomec.blogspot.com