Халуун сав сайдыг орлохгүй, сайд Д.Зоригтыг дууд гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Халуун сав сайдыг орлохгүй, сайд Д.Зоригтыг дууд гэв

Улсын төсвийг хэлэлцэх үеэр гишүүд нүүрсний уурхай, дулааны цахилгаан станцуудын хооронд үүссэн өр, авлагын сүлжээг сонирхвол салбар хариуцсан сайд байсангүйд спикер цухалдаж, “Халуун сав сайдыг орлохгүй, сайд Д.Зоригтыг дууд” гэв.
Учир нь сайд чуулганы танхимд байрлах ширээн дээрээ халуун саваа үлдээсэн байсан нь УИХ-ын даргын овоо хараанд ийн өртөж, өчигдрийн турш паактлаад байгаа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын онигоог бас дахин баяжуулав.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж