
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч УИХ дахь хоёр намын бүлгийн байр суурь зөрүүтэй байснаас чуулганыг завсарлуулсан билээ. УИХ-ын даргын зүгээс хоёр намын бүлгийг байр сууриа нэгтгэн, Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулах даалгаврыг өгсөн юм. Гэвч Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан ч зарласангүй, УИХ дахь намын бүлгүүд ч хуралдсангүй, өнөөдрийг үндсэнд нь дуусгаж байна. Гэхдээ дээрх хуулийн төсөл дээр ойлголцохын тулд хоёр намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгүүд хуралдаж буй ажээ.