Пэпси лигийн Бүх оддын тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Пэпси лигийн Бүх оддын тоглолт болно

Монголын сагсан бөмбөгийн холбооны Пэпси Үндэсний дээд лигийн тэмцээний Бүх оддын тоглолт дөрөвдүгээр сарын 21 буюу ирэх бямба гаригт Спортын төв ордонд болох гэж байна. Лигийн энэ улирлын өрсөлдөөн хурц байсан. Тиймээс ч Бүх оддын тоглолтыг сонирхолтой болно гэх хүлээлт сагсан бөмбөг сонирхогчдын дунд хэдийнэ бий болжээ.

Бүх оддын тоглолтод оролцох багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Нэгдүгээр баг: Дасгалжуулагч О.Баярцогт /Хасын хүлгүүд/

1. М.Бадрах /Офицер/
2. Куэнтин Паттин /Офицер/
3. Д.Мөнхтөр /Акулууд/
4. Г.Цэнгүүнбаяр /TLG-13/
5. Б.Одбаяр /Харцага/
6. О.Сэргэлэн /SBL Becks/
7. Роберт Перри /Офицер/
8. Н.Золжаргал /Хүлгүүд/

Хоёрдугаар баг: Дасгалжуулагч Ц.Цэвэрбал /Баянзүрх Буллс/

1. Г.Баттөр /Буллс/
2. С.Батбямба /Офицер/
3. Кимарли Уильямс /Хүлгүүд/
4. Марко Павлович /Харцага/
5. н.Дэлгэрням /Акулууд/
6. Т.Санчир /Хүлгүүд/
7. Ц.Пүрэвдорж /Хүлгүүд/
8. Д.Азбаяр /Буллс/

“Skytel” компанийн нэрэмжит холын зайн шидэлтийн тэмцээнд:

1. Д.Азбаяр /Буллс/
2. Г.Баттөр /Буллс/
3. А.Од /Офицер/
4. Уилл Боузер /Хүлгүүд/
5. М.Отгонмөнх /Хүлгүүд/
6. н.Дөлгөөн /TLG-13/
7. Д.Мөнхтөр /Акулууд/
8. н.Нэмэхбаяр /Харцага/

“Tower Construction” компанийн нэрэмжит Слэм данкийн тэмцээнд:

1. Куинтин Паттин
2. Лечстер Фергусон
3. Т.Санчир
4. Уилл Боузер
5. М.Отгонмөнх

Бүх оддын тоглолтын үеэр ивээн тэтгэгч компаниудын нэрэмжит үзэгчдийн дундах тэмцээнийг мөн зохион явуулах гэнэ. Түүнчлэн Бүх оддын тоглолтын үеэр урлаг, соёлын одод мэндчилгээ хүргэхээс гадна олон сонирхолтой үзүүлбэр үзэгчдийг хүлээж байна. Бүх оддын тоглолтыг “SportBOX” суваг шууд дамжуулан үзүүлнэ. Харин тасалбарын үнэ 5000 төгрөг байх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж