технологийг иргэн бүрт хүргэх, бизнесийн салбарт илүү нэвтрүүлэхийг
дэмжих зорилгоор “National ICT expo” үзэсгэлэн МҮХАҮТ-д өнөөдөр нээлтээ
хийлээ. Энэхүү үзэсгэлэн энэ сарын 21-ныг хүртэл үргэлжлэх юм.
Цахим
орчин нь үзэл бодлын чөлөөт индэр болохын сацуу бизнес эрхлэх, эдийн
засгийн хөшүүрэг болж байна. Энэ үйл ажиллагааг олон нийтэд таниулах,
сурталчлан дэлгэрүүлэх энэхүү үзэсгэлэн яармагийн үеэр программ, техник
хангамж үйлдвэрлэл,интернэт худалдаа, онлайн маркетинг, үүрэн телефоны
операторууд, компьютер, дагалдах хэрэгслийн худалдаа, мэдээллийн
технологийн бүхий л үйлчилгээ, мэдээллийг нэг дороос авч болох нь.
Мэдээллийн технологийн талаар төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай МШХХТГ-захирал Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Манай
улсын хувьд энэ салбар харьцангуй залуу хэдий ч дэлхий нийтийн жишгээр
хурдацтай хөгжиж байгаа. Тэгэхээр энэ салбарт төрийн ямар зохицуулалтыг
хийж байна вэ?
-Төрийн зүгээс болон олон нийт интернэт
орчинд бизнесийн үйл ажиллагаа хэрхэн явж байгаа, эрх зүйн орчин нь ямар
байдагт анхаарал хандуулж байна. Тиймээс өнгөрсөн онд бид Цахим гарын
үсгийн тухай хуулийг батлуулсан. Энэ нь 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс
хэрэгжиж эхэлнэ. Энэ нь үндсэн гурван агуулгатай. Нэгдүгээрт,
мэдээллийн аюулгүй байдал. Өөрөөр хэлбэл хүмүүс хоорондоо харилцаж буй
аливаа мэдээлэл алдагдахгүй байх. Хоёрдугаарт, хэнээс ямар мэдээлэл хэнд
очиж байгаа гэдгийг цаг минуттай нь гаргаж ирнэ. Гуравдугаарт, иргэн
бүр төрөөс үзүүлж буй үйлчилгээг хамгийн ойр байрлах газраасаа цахим
орчноор хүлээн авах. Мэдээлэл, харилцаа, холбоо, технологийн салбарын
хөгжлийг зөвхөн үүгээр шийдэхгүй. Үүнээс гадна Кибер аюулгүй байдлын
тухай болон Өгөгдөл хамгааллын тухай хуулийг боловсруулж байна. Энэ нь
хувь хүний мэдээллийг хадгалж, хамгаалах тухай л даа.
-Цахим худалдаа сүүлийн үед ихэслээ. Энэ талаар ямар хяналт байдаг юм бэ?
-Манай
байгууллагын хувьд хяналт тавихаасаа илүү бизнесийн орчинг анхаардаг.
Ер нь цахим худалдааны амин сүнс нь төлбөр тооцооны асуудал байдаг.
Одоогийн байдлаар Монгол улсаас гадны орнууд руу цахим худалдааны
хэлбэрийн худалдаа илүү хөгжөөд явж байна. Харин дотоодод цахим худалдаа
муу байна. Энэ нь хоёр үндсэн шалтгаантай. Нэгдүгээрт дэд бүтэц сул
байна. Хоёрдугаарт, дотоодын төлбөр хэлбэр үйлчилгээ, цахим арилжаа
хийдэг төлбөр тооцоонд суурилдаг хувийн хэвшлийг зохицуулах хэрэгтэй
байгаа. Цаашдаа хөдөө орон нутагт цахим худалдааг яаж хөгжүүлэх, энэ
талаар хувийн хэвшилтэй хамтран ажиллах хэрэгтэй.
Мэдээллийн технологийн профессор Т. Халтар:
-Сүүлийн үед цахим худалдаа ч гэлтгүй, цахим банкыг нэвтрүүлэх боллоо. Стандарт нь ямар байгаа гэж үзэж байна вэ?
-Цахим
худалдаа бол бизнесийн үйл ажиллагааг мэдээллийн технологи дээр
тулгуурлан идэвхжүүлж, хэрэглэгчид ойртуулж байгаа хэрэг. Ер нь орчин
үед шилжүүлж болохгүй бизнес гэж байхгүй болсон. Шуудхан хэлхэд, цахим
хаягийг гадаадын сайтуудыг харж байгаад дууриагаад хийдэг болохоос цаад
мөн чанарыг нь ойлгохгүй, автомажуулалт уялдаа холбоог хангахгүй байна.
Өнгөн дээрээ нэг вэб сайт байгаад байдаг, төлбөр тооцоо, оршин тогтнох
тухай боддоггүй байсан бол тодорхой хэмжээгээр ахицтай болж ирлээ.
Онлайн худалдааны сайн жишээг “tedy.mn”-ээс харж болно. Бусад сайтуудын
хувьд бараагаа сурталчлаад төлбөр тооцоогоо хийдэг. Түүнчлэн цахим банк
бас сайн жишээ. Ер нь эдийн засгийн хэмнэлтийг мэдээллийн технологиос
харж болно. Мөн нэг жишээ дурдахад, антивирусны хамгаалалт байна. Урд нь
сидигээр суулгадаг байсан бол одоо интернэтээр шууд татаж авч, илүүц
сиди хэвлүүлэх ажлыг хөнгөчилж байна. Үндсэндээ интернэтээр түлхүүр код л
худалдаж авахад хангалттай. Монголчуудын гуравны нэг нь интернэт байнга
хэрэглэдэг болчихлоо. Таван хүний дөрөв нь гар утастай байхаас тал нь
ухаалаг гар утас барьж байна шүү дээ. Тэгэхээр эндээс харвал цахим
бизнесийг хөгжүүлэх бааз суурь нь бий болчихож.