Өнгөрсөн гуравдугаар сард Иракт террористууд мөн халдлага үйлдэж байсан бөгөөд Байджи, Самарра, Эль-Латифия, Хилла, Махмудия болон өөр хотуудад тэсрэх бөмбөг дэлбэлсэн юм. Энэ үеэр 50 орчим хүн амь үрэгдэж, 200 хүн шархадсан байна.
Иракт шашны суннит болон шиит бүлэглэлийн хоорондын дайсагнал нэмэгдсэн нь тайван бус байдлыг бий болгосон юм. 1997 оны байдлаар Иракийн хүн амын 66 хувь нь мусульман-суннитууд, 34 хувь нь шиитүүд байжээ.
Саддам Хусейны засаглалын үед суннитууд Иракийн Засаг захиргаанд удирдах алба олноор хашдаг байсан бөгөөд 2003 онд АНУ Иракт цөмрөн орсны дараа Саддам Хусейн эрх мэдлээ алдсан билээ. Ингээд шиитүүд суннитуудыг хавчиж эхэлснээс гадна улсын чухал албан тушаалд ажиллаж эхэлсэн гэнэ. Тэр тусмаа улс оронд хамгийн их нөлөө бүхий ерөнхий сайдын суудалд шиитүүдийн нэг нь суусан байна.
Одоо шашны энэ хоёр бүлэглэл бие биеийнхээ эсрэг террорист халдлага үйлдсээр байгаа бөгөөд улс төрийн ажиглагчдын хэлж байгаагаар энэ байдал нь цаашид эмх замбараагүй байдал тэр ч бүү хэл иргэний дайн үүсгэж магадгүй байгаа аж.