Өнгөрсөн
гуравдугаар сарын 24-27-нд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Д.Цогбаатар тэргүүтэй хүмүүс Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумын
нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын нөхцөл
байдалтай танилцсан. Энэ үеэр сайд төрийн оролцоотой компаниудад нэлээд
хатуухан үүрэг өгсөн талаар манай сонин өмнө цуврал сурвалжлага хүргэж
байсан билээ. Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгийг Тавантолгойгоос
нүүрс өгөх нэрийдлээр Хятадын төрийн өмчит “Чалко” компаниас 250 сая
ам.доллар манай улсын Засгийн газар зээлжээ. Гэтэл сүүлийн үед тус ордын
үйл ажиллагаа зогссон талаар чих дэлсэх болов. Үүнийг нэрээ нууцлахыг
хүссэн нэгэн эх сурвалж “”Эрдэнэс МГЛ” өртэй учраас ажилчдынхаа цалинг
өгч чадалгүй хэсэг хугацаанд нүүрс тээвэрлэлт нь зогссон байгаа нь тэр”
хэмээсэн. Харин “Эрдэнэс МГЛ” компанийн Өмнөговь аймаг дахь салбарын
захирал Б.Батсайхантай холбогдоход “Манайх “Энержи ресурс” компанийн
хатуу хучилттай замаар нүүрсээ тээвэрлэх талаар гэрээ байгуулж байгаа.
Үүнээс болж нүүрсний тээвэрлэлт түр хугацаанд зогссон. Ирэх даваа гарагт
тээвэрлэлтээ эхэлнэ” гэлээ.

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин