Өдгөө 42 настай дуучин нөхрийнхээ хамт 11 сартай ихэр хүү охин хоёроо салхилуулаад явж байсан гэнэ.
Дуучин төрснийхээ дараа их жин нэмсэн бөгөөд турахын тулд дасгалжуулагчийнхаа заавраар Нью-Йоркийн гудамжаар гүйж, дасгал хийсэн ажээ. Харин түүний гэдсийг хагалгаа хийхгүйгээр багасгах боломжгүй хэмээн оддын мэс заслын эмч Тони Юн зөвлөсөн юм байна. Хэвлэлээр Мэрайя Кериг 30 кг жин хассан гэж бичжээ.
Дашрамд, Ник Мэрайя хоёр 2008 оны дөрөвдүгээр сарын 30-нд Багамын арал дээр нууцаар хуримласан юм. Тэд гэрлэлтээ батлуулахаар ихэд яарцгаасан тул гэрлэлтийн гэрээ ч хийж амжаагүй гэнэ. Ник сүйт бүсгүйдээ 2,5 сая ам.долларын үнэтэй очир алмазан шигтгээтэй бөгж бэлэглэж байжээ.