Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн “Монголын утга зохиолын
соёлын өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах
гэж байна. Хуралд хэл бичгийн ухааны доктор (Sc.D), профессор
С.Байгалсайхан “XX зууны Монголын утга зохиолын соёлын өвд Д.Цэдэвийн
оруулсан хувь нэмэр”, нэрт эрдэмтэн академич, төрийн шагналт ардын уран
зохиолч Ц.Дамдинсүрэнгийн охин, хэл бичгийн ухааны доктор (Sc.D),
профессор А.Цендина (ОХУ) “Монголын түүхэн уран зохиолын сурвалж судлалд
профессор Д.Цэдэвийн судалгааны ажил холбогдох нь”, БНХАУ-ын монгол
судлаач, нэрт эрдэмтэн профессор Ба.Гэрэлтү “Монгол утга зохиолын онол
судлалд Д.Цэдэвийн гаргасан амжилт Өвөрмонголын утга зохиолд холбогдох
нь” зэрэг илтгэлийг хэлэлцэх юм. Түүнчлэн хурлын үеэр “Д.Цэдэвийн уран
бүтээлийн үзэсгэлэн”, “Зүрхний айзам”, “Миний туурвил” номын нээлтийн
баяр, баримтат уран сайхны “Зүрхний айзам” кино гарах юм байна.

“Монголын утга соёлын өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал
2012 оны дөрөвдүгээр сарын 20-ны 14.00 цагт Хүүхдийн номын ордны
уншлагын танхимд болно.
Т.Маша