”Бусад нэр дэвшигчдэд онцлох зүйл байхгүй”

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

”Бусад нэр дэвшигчдэд онцлох зүйл байхгүй”

Францын Ерөнхийлөгч Николя Саркози энэ сарын 22-ноос ирэх сарын 6-ны хооронд үргэлжлэх Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлын талаар www.thestar.com сайтад сонирхолтой ярилцлага өгснийг хүргэж байна.

-Сонгуулийн га­раа эхэлчихсэн. Кам­па­нит ажил эхлээд багагүй ху­гацаа өнгөрлөө. Урьдчилсан су­дал­гаа­­гаар ялалт байгуулах магад­лалтай хүний тоонд та зүй ёсоор орж байна. Дахин сонгогдоход ойр­хон байна шүү?

-Урмыг үгээр тэтгэсэнд талархаж байна. Та арай надад санал өгөх гэж байгаа юм биш биз. Уучлаарай, энэ наргиан байлаа. Тэгэхээр сон­гуулийн кампанит ажилаа эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Миний төлөө саналаа өгөх гэж буй, намайг дэмждэг хүмүүсийн итгэлийг ал­дахгүй байхыг хичээсээр ирсэн. Өнгөрсөн хугацаанд би олон ч зүйл амжууллаа. Тулгамдсан  асууд­луудыг цэгцэлж шийдвэрлэлээ. Улс төрийн бодлогын хувьд ч тэр, эдийн засгийн хямралын үед ч тэр шүү дээ. Харин одоо францчууд бидэнд их зүйл маш их байна. Жишээ нь улсын эдийн засгийн тогтвортой байдал, Францын үндэстэн ястнуудын хоо­рондын эв нэгдэл, Европ болон дэлхийн гадаад бодлого гэх мэт чухал ажил хүлээж байна. Ард түмэн надад итгэж байгаа цагт би өөрийгөө 100 хувь тэдэнд даатгаж ажлаа чанартай сайн хийнэ. Үүнийг миний урианы нэг хэсэг гэж ойлгож болно шүү.

-Таны хэлсэн бүхэн сонгуулийн сурталчилгаа шиг сонсогдлоо. Тэгэхээр нийт 10 нэр дэвшигч байгаа. Тэднээс тантай эн тэнцүү өрсөлдөхүйц хүмүүс ховор гэдгийг бид мэднэ. Тодруулбал, Социалист намаас нэр дэвшигч Франсуа Олланд хүчтэй өрсөлдөгчийн нэг?

-Тийм ээ. Тэр бол сайн өрсөлдөгч байж чадах хүн. Сонгуулийн урьд­чилсан судалгаанд найдах хэрэггүй. Намайг дахин сонгох эсэ­хийг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Тиймээс өнөөдөр нэр дэвшигчид сонгогчдын саналыг өөртөө татах бүхий л аргаа хэрэглэж байгаа. Миний хувьд Франсуа Олланд  бол сайн улстөрч. Гэхдээ зөвхөн улстөрчийн хувьд гэдгийг тунгаан бодох хэрэгтэй. Франсуа Оллан Социалист намыг 11 жил удирдсан боловч хэзээ ч Засгийн газарт ажиллаж байгаагүй нэгэн. Нэр дэвшигчдийн амлалтууд, мөрийн хөтөлбөр нь бусдаас ялгарах онцын зүйлгүй болохоор намайг дахин сонгох магадлал өндөр байгаа гэж үзсэн болов уу. Яг үнэнийг хэлэхэд, энэ удаагийн өрсөлдөгчид өмнөх арай л сул юм шиг санагдаж байна. Гэхдээ нийт нэр дэвшигчдэд амжилт хүсэх нь зүйтэй байх.  

-Саяхныг хүртэл таныг тойр­сон муу яриа, шүүмжлэлүүд га­зар аваад байсан. Энэ бүхнийг ажрахгүйгээр давж гарна гэ­дэгтээ итгэлтэй байна уу?

-Итгэлтэй байна. Учир нь франц­чууд надад том итгэл хүлээлгэх болов уу гэсэн найдлага төрсөөр байгаа. Үндэстэн хоорондын маргаан бол аль ч улсад байдаг л асуудал. Үүнийг аль болох эвээр шийдэх нь миний үүрэг. Тэгээд ч элдэв хагарлын тухай ярих нь өнөөгийн нийгэмд оновчгүй. Бүгд найрамдах Франц улс гэдэг үг манай улсын хүн болгоны сэтгэл зүрхэнд хоногшин эвтэй байж дэлхийн хөгжлийн оргилд хүрэх хүсэл эрмэлзэл төрүүлдэг гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Харин Европын орнуудад үүсээд буй эдийн засгийн хүнд үед улс орнууд бие биенээ түшиж, хамтдаа урагш алхах нэг хүсэл зорилготой.

-Нэг талаас шударга бус хэрэг гэж санагдахгүй байна уу. Миний нүдээр Франц болон ХБНГУ  Европын эдийн засаг тогтож байгаа гэхэд хилсдэхгүй байх?

-Ихэнхи нь иймэрхүү бодолтой байгаа. Гэхдээ биднийг эдийн  засгийн хямралд орох үед Европын бусад орон тусалж дэмжиж байсан үе саяхан. Энэ нэг ойлголтыг л “Даяаршил” гэж нэрлэж байгаа байх. Нэг өнцгөөс гэсэн үг л дээ.

-За тэр ч яах вэ, хамгийн гол нь та дахин сонгогдлоо гэж төсөөлье. Тэр үед ард түмэнд юу амлах вэ. Ард түмний өмнө тулгараад байгаа хамгийн гол асуудлыг яаж шийдвэрлэх вэ. Жишээ нь эдийн засгийн хямралтай байгаа энэ үед франц­чуудын ца­лин тэтгэвэр, өрхийн орлого зах зээлийн бодит үнээс бага багаар зөрж байгаа шүү дээ?

-Яг энэ асуудал дээр би эдийн засгийн шинэ бодлогыг энэ долоо хоногийн сүүлчээр танилцуулах гэж байгаа. Үндсэндээ дуусах шатандаа орсон. Эдийн засгийн хямралтай байгааг дэлхий дахин мэдэж байгаа. Гэхдээ манай улсын хувьд давуу тал олон бий. Бид Европын орнууд шиг нефтийн хориг, импортын асуудалд гацчихаагүй байна. Мөн тэгээд ч  иргэдийн цалин хөлсний асуудал тийм ч хүндрэлтэй болоогүй байна. Мэдээж бусад оронтой харьцуулбал   шүү дээ. Би дахин сонгогдох юм бол ард түмэнд нэг зүйлийг амлаж чадна. Тэр бол амьдралын баталгаа. Энэ үгэнд маш олон утга агуулагдаж байгааг ойлгож байгаа байх. Өөрөөр хэлбэл, цалинг дагаад амьдралын баталгаа бий болдог. Цалингийн баталгааг шинэ эдийн засгийн бодлого бий болгоно. Яаж гэсэн асуултад энгийнээр ха­риулъя. Миний танилцуулах гэж буй бодлого ард иргэдэд таалагдана гэдэгт итгэл төгс байна. Татварын хэмжээг багахан нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлснээр шинэ бодлогын суурийг тавьж байна гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв энэ бодлого хэрэгжиж эхлэх юм бол жил хүрэхгүй хугацаанд ард иргэдийн хүсээд буй шинэ хуудас нээгдэнэ.

-Сонгуулийн урьдчилсан дүн­гээр нэр дэвшиж буй арван хүний талаас дээш хувь нь 17-18 гаруй хувийн санал авсан байсан. Харин та 40-53 хувийн санал авсан. Энэ дүр зураг сонгуулийн өмнөх таны давуу тал. Гэхдээ цахим санал хураалтаар нийт ард түмний 30 гаруй хувь нь “Хэнд санал өгөхөө мэдэхгүй байна” гэсэн байна лээ. Энэ орон зай хэний ч талд эргэж мэднэ?

-Цахим санал хураалтын дүнтэй танилцсан. Миний ойлгож буйгаар 30 гаруй хувь гэдэг сонгуулийн эцсийн дүнг хангалттай өөрчилж чадах тоо. Нэр дэвшигчид энэ том боломжийг ашиглаж болох л юм.

-Би танаас яг энэ хариултыг хүлээж байлаа. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид энэ 30 хувь руу хошуурах юм бол таны ялах магадлал улам баталгаажна. Миний зөв үү?

-Тийм ээ, таны зөв./инээмсэглэв/

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж