Нобелийн шагналт эрдэмтэн Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Нобелийн шагналт эрдэмтэн Монголд ирлээ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, МУИС-ийн урилгаар 2008 оны физикийн салбарын Нобелийн шагналт Японы нэрт эрдэмтэн Тошихидэ Маскава Монголд айлчилж байна. МУИС-ийн дугуй танхимд маргааш буюу дөрөвдүгээр сарын 20-ны 10.00 цагт эрдэмтэн Тошихидэ Маскавад МУИС-ийн “Хүндэт доктор” цол гардуулах ёслолын үйл ажиллагаа болж, 11.00 цагт  Тошихидэ Маскава Монголын физикчдэд зориулсан “70-аад оны эгэл бөөмс замбараагүйдлээс загвар руу” сэдэвт лекц  унших гэнэ. Мөн 21-ний бямба гаригт Соёлын төв өргөөнд 15.00 цагт “СР тэгш хэмийн зөрчил юу өгүүлнэ вэ?” сэдэвт лекцийг үнэ төлбөргүй унших ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 317050, 88010219 утсаар авна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж