Экс ерөнхийлөгчид холбогдох хэд хэдэн хэргийн нэг нь ТВ-9 телевизитэй холбоотой хэрэг бөгөөд энэ талаар Н.Энхбаяр өчигдөр Төв аймгийн хорихоос илгээсэн захидалдаа “Япончуудын Ганданд өгсөн студийн төхөөрөмжийг би ч хувьдаа аваагүй. Харин Япончуудаас Мигжиджанрайсигийг бүтээхэд 150,0 сая төгрөг, Ганданд хэвлэлийн болон телевизийн тоног төхөөрөмж, МУИС-д хэвлэлийн болон телевизийн тоног төхөөрөмж хандивлуулж бэлэглүүлсэн юм.
Миний бие уламжлалт буддын шашнаа дэмжих, сурталчлах зорилгоор япончуудаас хувиараа студийн зарим тоног төхөөрөмж өгөхийг хүссэн. Тэд ч хүсэлтийг маань биелүүлж Д.Чойжамц хамба бид хоёрт итгэж “Ганданд өгдгөө өгсөн, МАХН-д өгөхгүй, харин та хоёрт хувьд нь цөөн тооны тоног төхөөрөмж бэлэглэе” гэсэн” хэмээн тэргүүн хамбатан энэ хэрэгт ямар нэг сэжмээр холбоотойг баталсан билээ.
Чухам тиймээс АТГ-ынхан өнөөдөр бурхан шашныг тэргүүнийг дуудан тодруулга авч байгаа аж. Д.Чойжамц хамба ч төрийн нэрийн өмнөх зарлагыг хүлээн авч дуудсан цагт нь очсон гэнэ.
Эх сурвалж: WWW.TOPMEDEE.MN