“Discovery” хөлөг хүндэтгэлийн нислэг хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

“Discovery” хөлөг хүндэтгэлийн нислэг хийлээ

Түүхэнд хамгийн олон удаа сансрын аялал хийсэн АНУ-ын “Discovery” хөлөг сүүлчийн аяллаа хийсэн тухай “CNN” мэдээллээ.

“Тэтгэвэртээ гарч” буй тус хөлгийг Виржиниа дахь Агаарын болон Сансрын хөлгийн музейн байнгын үзмэр болгохын өмнө NASA-гийн БОИНГ 747 онгоцон дээр байрлуулан хүндэтгэлийн нислэг үйлдсэн байна.

Нислэг Флорида дахь Кеннедийн сансрын төвөөс “Washington Dulles” олон улсын нисэх онгоцны буудал хүртэл дөрвөн цаг үргэлжилсэн бөгөөд ингэхдээ Вашингтоны хөшөө, Цагаан ордон дээгүүр эргэлдэж ёсолжээ. Хөлгийг нисэх буудалд газардахад NASA-гийн удирдлагууд албаны хүмүүсээс гадна уг хөлгөөр нисч байсан сансрын нисэгчид угтаж авсан байна.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж