Худалдааны борлуулалт 96,3 тэрбум төгрөгөөр өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Худалдааны борлуулалт 96,3 тэрбум төгрөгөөр өсчээ

Улсын хэмжээнд  идэвхтэй ажиллаж байгаа нийт аж ахуйн нэгжийн 39.8 хувь нь худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж, өмнөх оны мөн үеийнхээс 1504 аж ахуйн нэгжээр буюу 9.8 хувиар буурчээ. Худалдааны салбарын нийт аж ахуйн нэгжийн 10 гаруй хувь, борлуулалтын нийт орлогын 90 гаруй хувийг жилийн 50 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж эзэлж байна.  Бөөний болон жижиглэн худалдааны салбарын нийт борлуулалт  оны эхний улиралд  353  тэрбум төгрөг  болж, өмнөх оны мөн үеийнхээс 96.3 тэрбум төгрөг буюу 37.5 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс импорт үнийн дүнгээр 46.6 хувь, үүний дотор автобензин, дизель түлш, онгоцны түлш, түлшний мазутынх 84.8 хувь, эрдэс бүтээгдэхүүнийх 79.4 хувь, машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн эд ангийнх 53.8 хувь, хүнсний бэлэн бүтээгдэхүүнийх 39.4 хувь, хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийх 28.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад бөөний худалдааны борлуулалт 70 тэрбум төг буюу 45.2 хувиар, жижиглэн худалдааных 26.2 тэрбум төг буюу 25.8 хувиар өсчээ.   Салбарын нийт борлуулалтын 63.7 хувийг бөөний худалдаа, 36.3 хувийг жижиглэн худалдаа эзэлж байна. Бөөний болон жижиглэн худалдааны нийт борлуулалтын 85.1 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. Хөдөө орон нутагт худалдааны  борлуулалт Сэлэнгээс бусад аймагт 6.3 хувиас 3.3 дахин өсчээ.

Д.Цээнэ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж