Цагдаагийн экс удирдлагуудыг шүүх хурал өнөөдөр болох байсан ч тодорхойгүй хугацаагаар дахин хойшилсон. Өмгөөлөгчид нь өмгөөлөл үзүүлэхээс татгалзаж, эрх зүйн туслалцаагүй үлдсэн нэр бүхий дөрвөн шүүгдэгчид нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс Б.Батхуяг, Л.Даваасүрэн, Ж.Энхтуяа, Т.Баярсайхан нарын өмгөөлөгч томилоод байсан юм. Гэтэл өнөөдрийн шүүх хурал болохоос өмнө Монголын өмгөөлөгчдийн холбооноос дээрхи томилгоог хүчингүй болгосныг шүүгч нарт мэдэгдсэн байна. Ингээд шүүх бүрэлдэхүүн дүүрэг дээрээ хуралдаад, шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргажээ. Тиймээс шүүх бүрэлдэхүүн энэ удаа цагдан хорих 461 дүгээр ангид очоогүй юм байна.
Д.ЖАРГАЛ