Таблетын зах зээл хамгийн хурдацтай өргөжин тэлж байгаа ширүүн өрсөлдөөнтэй зах зээл болоод байна. Тиймээс энэ салбарт өрсөлдөгч компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнээс бусдаас ялгаруулахын тулд зохиогчийн эрхээ хамгаалах нь нэн тэргүүний асуудал болоод байгаа юм. Үүнээс үүдэн дээрх компаниуд бие биенийгээ өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг хуулбарлан дууриасан, зохиогчийн эрх хулгайлсан гэж шүүхэд гомдол гаргаж байна.
Хэн нь хэнээсээ хуулбарлан гэдэг нь одоо болтол эцсийн байдлаар тогтоогдоогүй, улс орнууд харилцан адилгүй шүүхийн шийдвэр гаргаж байгаа. Зарим улс Apple-ийн талд шийдвэрээ гаргаж, Samsung-ийн Galaxy Tab таблетийг худалдаанд гаргахыг хоригосон. Харин зарим нь Samsung-ийн талд шийдвэрээ гаргаад байгаа юм.
Ийнхүү хоёр компанийн удирдлагуудын уулзалт эцэс төгсгөлгүй үргэлжилж байгаа шүүхдэлцэх асуудлыг эцэслэж чадах эсэхийг хүлээх л үлдлээ.