“Цэргийн дайчилгааны нөөцийн материал хэрэгслийн үзлэг явуулж байх тухай”, “Цэргийн хувцас өмсөх дүрэм батлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа зарчмын хувьд дэмжиж, холбогдох саналыг уламжлахаар тогтлоо. Мөн хар тамхи, мансууруулах бодисын эсрэг төрийн болон төрийн бус байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын зохисгүй хэрэглээг бууруулах, эргэлтэд хяналт тавих, эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзэж Ерөнхийлөгчөөс “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжсэн байна.